23. Can't take my eyes of you

101 15 23
                                    

Бүгд эрэгтэйн талаас
Төсөөлөхийг хүссэн хүнээрээ төсөөлж болно.




2015 он


Бүдэг шар өнгийн ханан дээр байрлах хүрэн улаан хүрээтэй цаг зургаан цагийг заана. Харин нэг минут хиртэй өнгөрөхөд сургуулийн хонх үл мэдэг хангинана. Хамгийн захын анги тул бүдэг бадаг л сонстоно. Ангиас багшийг гарах зуур бүгд л хөл доороо бужигнана.

Харин ширээний ардаас би л хөдөлсөнгүй. Учир нь миний хүлээж байгаа хүн тарах болоогүй байна. Миний энгэрт шигдээд эрхэлдэг нэгэн гарч ирэх болоогүй учир хөдөлгөөнгүй цагийн зүүрүү ширтэнэ.

Урсаж өгсөнгүй. Нэг минут хэдэн арван минут аятай удаанаар эргэлдэнэ. Суугаад цаг явахгүй байгааг анзаараад түүний анги руу явлаа. Сургуулийн дүрэмт дээрээ түүний дуртай бүдэг цэнхэр өнгийн цамцаа шүүгээнээсээ авч өмсөөд удаанаар алхана.

Түүний анги руу ойртох тусам алхаанууд минь томорч надад л мэдхэгдэхээр догдлол намайг бүчинэ. Тэдний анги ч бас тарсан бололтой.


Эргэлдэх олон бодлуудаасаа алийг нь шүүрч авахаа мэдэхгүй ч тэр нэгэн минь ангидаа үснийхээ боолтыг газар унагаачихаад цааш харан хэвтэнэ. Ангийх нь хаалгыг зөөлөн татаж онгойлгоод хажуу ширээн дээр нь өөдөөс нь харж хэвтвэл тэр минь нүдээ зөөлөн нээмэр аядаж намайг живүүлдэг тэр гүн хар нүдээрээ надруу харан инээнэ.

Үзэсгэлэнтэй юм аа чи минь. Чамаас нүдээ ч салгаж чадахгүй нь.
Харах нүд минь чамаар л дүүрсэн бололтой.
Тэр дээшээ босож суугаад хичээлээ нэг нэгээр нь цүнхрүүгээ хийж эхлэлээ. Цагаан жижигхэн хуруунуудаараа ширээн дээрх бүгдээ хийгээд жоохон хүүхэд аятай цүнхээ надад даатгалаа.


Инээвхийлэхээс өөр арга байсангүй.


Харин миний хэлэх үгийг сонсвол чи минь хэрхэх бол энэ инээд чинь үлдэх болов уу? Намайг харах харц чинь хувирах болов уу? Орхихыг минь мэдээд тэр гоёмсог нүднээсээ нулимс урсгах болов уу?


Түүний ардаас өөрт бодогдох олон мэдрэмжээ даран алхана. Хажууд нь очоод гарнаас нь атгавал нүдээрээ нэг инээчихээд зөрүүлэн атгалаа.

Чиний энэ төрх сэтгэлийн гүнд минь гунигийг өгөх юм. Бодролд минь түгшүүр авчрах юм. Сургуулиас гараад тэдний гэрийг зүглэхдээ олон янзаар хэлэх гэсэн ч ам минь эвэлж өгсөнгүй.

Жаргалтай чамайг гуниглуулчих вий гэсэндээ. Инээж байгаа хөөрхөн инээдийг чинь урсгачих болов уу гэж айсандаа нэг ч үг хэлсэнгүй.

Тэр минь миний энэ төрхийг хараад гудамжин дахь шонгийн моднуудыг өнгөрөөд намрын бороо, салхинд будаг нь халцарсан нэг сандал  дээр очоод суучихлаа.

Нүдээрээ надруу нэг харчихаад урагш гурав дөрвөн давхар хүрэн байшингуудыг харангаа хэлэх юм байгаа юм уу гэж зөөлөн тэр л нэг хоолойгоороо хэлнэ.


Нуухын аргагүй юм. Миний сэтгэл дотор амьдардаг гэсэн шиг намайг сайн мэдэх юм аа чи минь. Түүний хажууд суухгүй түүнлүү харж ч чадалгүй газарт байх хэдэн чулууг хөлөөрөө өшиглөх зуур тэр хурдан хэлэхгүй бол ахиж сонсохгүй шүү гэлээ.


Чамтай анх ярилцахад чи ч бас энэ аргаа ашиглаж билээ. Хамт явахгүй бол оноог чинь тавихгүй гүү гэж. Чамайг мэддэг болсон үеэс л миний харцанд тодрон харагдах чи дэндүү сайхан байсан. Ийм сайхан чамайгаа тавьж явуулахыг хүсэхгүй байвч тэр нэгэнг ч бас тавьж явуулж чадахгүй нь.


Эцэст нь гүнзгий нэг амьсгаа аваад түүний нэрийг дуудах бол тэр инээгээд сонсож өгөх болохоор хурдан хэл гэж дохино.


Надад чи байгаа нь ашгүй дээ.
Намайг сонсох чих чамд минь байгаад баяртай байвч миний хоолойг сонсох чих тэр нэгэнд байхгүй нь гуниглам юм.

Намайг харах дүрлэгэр алаг нүд чамд минь байгаа ч миний ийм төрхийг тэр нэгэн харж байгаагүй шүү дээ.

Тиймээс л сэтгэлд минь төөрөлдөх олон бодлууд хуралдаад чамдаа хэлэх үгс дутаад байна. Түүнлүү зөөлөн хараад салъя гэж хэлэх гэхэд сэтгэлд минь чи тээглээд болсонгүй. Бараг л сонсогдохгүй шахам Намайг хүлээх үү гэвэл тэр сонссон бололтой урд минь гараад цэнхэр цамцнаас минь зуураад элдэв асуулт нэхэж үг дуугараагүй ч үйлдлээрээ тайлбарла гэх шиг болно.


Би явах хэрэгтэй болсон гэвэл түүний жижиг хуруунууд бага багаар суларна.
Түүндээ *** ухаан орчихсон гэж хэлэхтэй зэрэгцэн миний нүднээс доголон нулимс унахад тэр ч бас хөнгөн гуниг тээлээ.
Гэхдээ тэр зөөлнөөр инээсээр хүлээх болохоор ***тэйгээ уулзах хэрэгтэй шүү дээ. Хэр удаан хүлээснээ бодоод явчихаад ир гэлээ.


Би хэр удаан хүлээснээ мэдэх ч тэнд бас хэр удахаа мэдэхгүй шүү дээ. Чамайг харахгүй хэр удахаа ч мэдэхгүй. Тиймээс л сэтгэлд минь хэний ч сонсож чадахгүй ч юу ч хамаагүй бодох бодролууд хөвөрнө.



Намрын урь оржээ хайрт минь. Чамайг хөтлөөд алхахыг хүссэн энэ сэрүүн намраар чамайг орхиод чиний байхгүй газраас юмсыг харна.

Хольхилдох олон хүн дундаас гарч нэгэн хар машины хажууд ирвэл миний таних нэгэн мөн ч илүү өтөлсөн нэгэн урдаас минь алхана. Намайг тайтгаруулах шиг зөөлөн инээгээд намайг чанга тэврэх энэ хүн дурсамжинд минь үлдсэн аав минь болов ч ядарч туйлдсанаас болж үрчлээ нэмж инээмсэглэдэг гэрэлт нүд нь арай унтраагүй ч гэрэлтэхээр хичээх шиг.


Бид нэгэн өндөр барилгын үүдэнд зогсоод дотогш орохоор болоход аав минь гарнаас минь атгаад ахиад л тэр инээдээрээ инээнэ. Цахилгаан шатаар давхар дээшлэх тусам сэтгэл минь хүндэрнэ. Зүрх минь балбаж нүдэнднүдэнд минь нулимс хуралдана. 713 гэсэн өрөөний үүдэнд ирэн хаалгыг татвал орон дээр харахыг хүссэн ч зүүдэндээ ч уулзахад хэцүү нэгэн минь өөдөөс минь ширтэнэ.


Миний хоолойг хэзээ ч сонсож байгаагүй энэ хүнд би дуулж өгөхийг хүсдэг байлаа. Төрөхөөс минь миний хоолойг сонсож чадаагүй энэ хүнд зориулж дуулахыг хүсдэг байсан.


Өөрийгөө хэр мундаг байгааг харуулахыг хүссэн ч намайг харж чадахааргүй орхин одсонсон. Арван намар уулзаагүй энэ хүнийг харах үед сэтгэл минь тайвшравч гунигийг тээх харц минь хөнгөрөөгүй хэвээр л.

Тэр нэгэн орноосоо босоод нулимстай нүдээрээ намайг тэвэрнэ. Дурсамжин дахь минь хуучрисан тэр өдрүүд шиг намайг энхрийлэн найгана. Та сонсож чадахгүй биш би л тэнэг байж та минь сэтгэлээрээ намайг сонсоно шүү дээ.


Ээждээ би дуулж өгөнгөө дохио ашиглан утгийг нь ярина. Хайртай нэгэндээ хайртай хүнээ ярьж өгөх ийм байдаг юм болов уу? Ээж аав минь надтай адил түүнийг минь ч бас үзэсгэлэнтэй гэнэ.

Саран гэрэлтэж байна харж байна уу? Сэтгэлдээ чамдаа хайраа илэрхийлж байна чи минь сонссон болов уу?



2018 он


Шөнийн тэнгэртэй зэрэгцэн хаврын салхийг мэдрээд онгоцноос бууна. Гэхдээ ганцаараа буусангүй ээ. Бид гурвыг буухад одод дээрээс мишээгээд л сэтгэлийг минь дэвтээнэ.


Чамайгаа харахаар тэр хоёроос хурдалж тосож авах хэсэгт ирвэл чи минь өнөөх жижигхэн гараараа нэг цэцгийг хичээнгүйлэн барин зогсоно.

Намайг харсан гэсэн шиг нөгөө цэцгээ чанга атгаад надруу гүйх нь үзэгдэнэ.

Чи минь одоо ч үзэсгэлэнтэй хэвээр байна. Ахиад л чамаасаа харцаа салгаж чадсангүй. Яг л диваажинд хүрэхтэй адил чамайгаа илүү их тэвэрхийг хүснэ. Удаан уулзаагүй чамайгаа харахаар надад чи байгаад би бурханд талархаад ханашгүй.

Чи минь итгэмээргүй сайхан юм. Ахиад хайрлахыг минь зөвшөөрөөрэй. Ганцаараа өнгөрүүлсэн гүн шөнүүдийг минь дулаацуулж байгаатай адил чиний тэврэлт намайг тэнгэрт нисгэнэ.

Хаврын дулаан орохтой зэрэгцээд чинийхээ гарыг илүү дулаацуулах болохоор ахиад дурлахыг минь зөвшөөрөөрэй. Одоо л итгэлтэйгээр чамруу инээмсэглэх намайг энэ үе шиг үүрд тэвэрж өгөөрэй.


Нөгөөх барьж байсан цэцгээ надад өгөх гэж хэсэг зогсож байснаа ичингүйрэн гарт минь атгуулаад миний сэтгэлийг бусьнуулдаг тэр хоолойгоороо санасан шүү гэж хэлнэ. Би ч бас цэцгийг ичингүйрэн нэг гараараа толгойгоо илж нөгөө гараараа гардан авахдаа жаргалтайгаар инээмсэглэж байлаа.

Содон гэмээр энэхүү цэцэг чиний минь зүүсэн ягаан ороолттой адилхан харагдаад, үнэрлэхэд таатай зөөлөн энэ цэцэг чиний минь анхилам үнэртэй дөхөөд намайг инээмсэглүүлэх хангалттай шалтгаан болж байлаа.



Тэр үед хэлээгүй үгээ тэрнийхээ гарыг атгахдаа би шивнэлээ.
Саран гэрэлтэж байна харж байна уу гэхэд тэр гайхаж нэг харчихаад Намайг шалгаж байгаа хэрэг үү гээд хошуугаа нэг унжуулчихаад
Сэтгэлдээ чамдаа хайраа илэрийлж байна чи минь сонссон болов уу гэв.

Тэгээд надруу нэг хачин харцаар хараад захиаг чинь өдөр бүр уншсаар цээжилсэн бололтой гэлээ.


Хэдэн жилийн өмнө чамд би дурлаж билээ. Тэргэл саран гэж бодоод нүд унагаж билээ. Гэтэл чи тал сар байсан. Миний сэтгэлийг бүтэн болгохоор тэнгэрт манддаг үзэсгэлэнтэй тийм тал сар. Тэргэл сараас ч илүү сэтгэлд минь гүн үлдсэн тал сар.




2021 он


Хотын төвийн гудамжаар мэдээ гарна. Их халах төлөвтэй тул гэрээсээ аль болох гарахгүй байхыг сануулна. Гэвч бид нэгэн цэцэрлэгт олон хүмүүс цуглуулж дуу шуу болж байлаа. Нэгэн өрөөний үүдэнд сэтгэлээ даран хана налан зогсоно. Хаалга чихрах чимээ онцгүй ч цаанаас нь цухуйх нэгэн үзэсгэлэнтэй байна.

Амьсгаагаа даран нүдээрээ түүнийг хурдан харахыг хүсэж зогстол тэр минь удаанаар надруу алхана. Надруу дөхөх тусам алхаа нь томорч нүүрэнд нь инээмсэглэл нэмэгдэнэ. Ягаан туяатай цагаан даашинзийг хөөрхөн цагаан өсгийттэй өмсөөд надад өгж байсан тэр анхилам цэцгээ гартаа бариад өмнө минь ирж зогслоо.

Үзэсгэлэнтэй гэдэг үгийг ганцхан чамд л зориулж би хэд ч хэлсэн чадна. Миний харах нүд чамаас илүүг хайхаа больжээ. Чамайгаа би энэ уудам хорвоогоос олсон болохоор, чамайгаа би тэр хэцүү үеэс аваад гарсан болохоор одоо нүднээсээ салгахгүй ээ. Чамайг одоо л олж авсан болохоор хайрлахаа зогсоож чадахгүй.

Тэр нэгэн үзэсгэлэнтэй тал сар үүрд миний дотор гэрэлтэнэ.





------
{Бид илгээсэн өгүүллэгт ямар ч засвар оруулдаггүй болно.}

Илгээсэн ковэр зургийг гарчигны дээд хэсэгт байршуулдаг.
/Заавал зураг явуулах хэрэг байхгүй шүү!/

Парт болгоны гарчиг хэсэгийг өгсөн дууны нэрээр нэрлэнэ.

Өгүүллэгээс авсан мэдрэмжтэй хамт дуугаа нэг сонсоод үзээрэй!

Дүгнэх оноо: 0-10 хооронд

Шүүгчдийн бүрэлдэхүүн болон уншигчид дүгнэнэ.

Өгүүллэгийг ямар нэгэн байдлаар бусдад сурталчлах хориотой болно
------

Luna | Oneshot Тэмцээн | МонголWhere stories live. Discover now