Өнгө будгаар хоршсон миний арван дөрвөн нас.
-Сайн уу? Дэлхий...
Дэлхийд ирсэн цагаас минь хойш аль хэдийн арван таван жил өнгөрчээ. Саяхан уншсан нийтлэл дээр арван таван нас бол өсвөрийн дунд үе. Цаг хугацаа урсан одсоор би гэгч этгээд харин дэлхийг илүү сайн мэддэг болсоор.
Арван дөрвөн нас минь "баяртай".
Би гэх хүн аль хэдийн том хүн болж. Магадгүй бараг л болсон. Арван дөрвөн настай байхдаа би их зүйл мэдэв. Өөрийгөө хэрхэн том болж байгааг, үүнийг дагаад амьдрах гэх үг ч утга учиртай болж байх шиг. Аз жаргалд огтоо санаа зовдоггүй байсан бол одоо яаж илүү аз жаргалтай амьдрах вэ? гэх бодол л ахин дахин эргэлдэнэ. Хэрвээ...би бороонд дурлагч бяцхан охин байгаагүй бол өнөөдөр аз жаргалыг бас ойлгох байсан болов уу..?
"Том хүн болох" гэх үгсээс би их айдаг. Миний мэдэх томчууд, магадгүй юунаас ч гайхалтай мэдрэмж авдаггүй юм шиг. Тэгж их эрх чөлөөтэй шувуу мэт амьдардаггүй.
Хальтхан дурдахад:
-Би баруун чихэндээ piercing хийлгэсэн.
Арван дөрвөн нас минь ахиад баяртай. Хэзээ ч эргэж ирэхгүй тэр олон мэдрэмжүүдээ аваад ахин уулзахгүй байх гээд үдэж өгье. Аль хэдийн таван сар дуусаж. Чи бид хоёрын уулзах өдөр үүгээр өндөрлөг. Өнгөрсөн гурван зуун жаран таван хоног их зүйлийг мэдэрч бас их зүйлийг тууллаа. Сэтгэл түгшилттэй болж, анх удаа ээжтэйгээ маргаан үүсгэлээ. Шинэ зүйлүүдийг ч туршиж хэцүү юм шиг хэрнэ аз жаргалтай жил. Чамд баярлалаа арван дөрвөн нас минь.
Харин...
-Сайн уу..? Арван таван нас минь...?