Яаж ч харсан би том болж байгаагаа мэдлээ. Томоожиж, ухаан сууж, харилцаа хандлага минь өөрчлөгдөж том хүн болоход ойрхон байгаагаа ойлголоо. Энэ тэмдэглэл арван тавтай байхад минь их идэвхтэй байдаг байсан. Одоо харин бичих минь багасаж өөр зүйлсд зориулах цаг нэмэгдсэнээс би хувь хүн болон төлөвшиж байна. Тэс ондоо хүмүүстэй хэрхэн учир зүйгээ олохыг маш их сурч байна. Худлаа инээхийг, хатуу чанга байхыг, хэлэх гэсэн үгээ хэлдэг байхыг юунаас ч илүү хийж чаддаг болох нь. Үнэндээ энэ бүх зүйл надад эерэгээр нөлөөлж байгаад баярлаж байна. Өнгөрсөн жилийнх шигээ сэтгэл гутралд орохоос үхтлээ айж байгаа ч үүнийг ч бас давах ёстой зүйл байсан гэдгийг ухаарлаа.