8.20

19 3 0
                                    

Би удахгүй энэ сургуулиасаа шилжих гэж байгаа гэдгээ дуулгаагүй байх. Тийм ээ, би шилжих гэж байгаа. Сайн эсвэл муу мэдээ гэдгийг мэдэхгүй байгаа ч сэтгэл өвдөж байна. Гэхдээ үүний хажуугаар доглолж, сандарч бас энэ жилийн гол зорилго болох өөрийгөө олох минь үүнтэй холбогдож байгаа учраас харамсах мэдрэмж арай бага төрнө. Арван жил.

Үнэндээ арван жил гэдэг хурдан юм. Арван жил сурсан, дассан газраа орхиж байгаа ч энэ надад хэрэгтэй гэдгийг би мэдэж байна. Бас шилжиж очсон сургуульдаа ирээд хуучны үеэ, хуучин найзуудаа санана гэдгээ ч мэдэж байна. Заримдаа бүр харамсаж ч магадгүй. Гэхдээ энэ надад хэрэгтэй. Би comfort zone-оосоо салж байж л өөрийгөө олно гэдгийг ойлгосон.

Одоо шилжиж очих сургууль маань хувийнх учраас бас л айж байна. Хүүхдүүд нь ямар байх бол, надад сайн хандах болов уу? намайг найзаа гэж хүлээн зөвшөөрөх болов уу? Би тэр хүүхдүүдийн хажууд юу ч чадахгүй нэгэн байх болов уу? Чадах болов уу? гэдгээс айж байна.

Гэхдээ нэгэнт шийдэгдсэн асуудлын хойноос хөөцөлдмөөргүй байна. Харамсаж цагаа үрэхийг хүсэхгүй байна.

Би өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа хамгийн сайн мэдэж байгаа. Миний гүйцээгдээгүй хар ангалын асуудал улам бүр багассаар эсвэл би үүний учрыг олж сурсан байх. Арван зургаан нас миний хувьд зорилго, хүсэл, зоригоор дүүрсэн нас байна. Би хором бүрээр өөрчлөгдөж илүү ухамсарлаж, хэрэггүй бодлуудаа холдуулаад хэрэгтэй зүйл хийхийг хичээж байна.

Магадгүй хэзээ нэгэн өдөр миний энэ бүх тэмдэглэлийг яг миний туулж өнгөрөөсөн зүйлсийн насан дээр байгаа хүүхэд уншаад урам зориг авах үгүй нь хачирхалтай. Тэгээсэй гэж хүсэж байна. Бүх зүйл дуусчхаагүй гэдгийг харуулахыг хүсэж байна.

Хүсэл тэмүүлэл ийм байдгийг мэдрээгүй удаж. Энэ унтрахгүй бол сайхан сан. Ахиж хар ангал руу унахгүй бол сайхан сан. Тийм үе битгий ирээсэй.

2022.8.20

Its all about fade.Where stories live. Discover now