🫂

23 3 0
                                    

Хичээл орлоо.

Дугуйландаа явмааргүй байна. Хичээлдээ явмааргүй байна. Хүмүүсийн харцнаас айж байна. Ерөөсөө юу ч хиймээргүй байна. Ам зөрөлдчихвий гэдгээс айж байна. Дугуйлан дээрээ очиж өөрийнхөө ямар арчаагүй вэ? гэдгийг мэдрэмээргүй байна. Хүссэн юмаа хиймээр байна. Баян болмоор байна. Хичээл дээрээ сайн баймаар байна. Гэхдээ хэн нэгний итгэлийг олоод алдчихвы гэдгээс айж байна. Бүх зүйл утгагүй болохоос, утгатай ч би хэн ч биш юм байна гэх бодохоос айж байна. Гэхдээ үхэхийг хүсэхгүй байна. Амьдраад цаашдаа хүссэн зүйлээ хиймээр байгаа ч 'чи чадахгүй' гэдэг бодолд идэгдээд байна. Би хэзээ сайн болох юм бэ? Би хэзээ өөрөөрөө бахархах юм? Сул дорой ч хүчтэй царайлахаас залхаж байна. Хүчтэй бай гэдэг үгнээс ч залхаж байна. Тааралдсан хүндээ сэтгэлээ онгойлгомоор байгаа ч юу ч хэлж чадахгүй, хэлэх гээд хичээсэн ч тэр үедээ инээгээд өнгөрөхөөс өөрийг хийж чадахгүй. Гол зураад ирсэн нулимсаа залгихаас өөрийг, юу болсон юм? гэж асуухаар нь юу ч биш ээ, яагаа ч үгүй гэж хэлэхээс залхаж байна. Гэхдээ хичээсэн ч үг эвлэж өгөхгүй, яасан юм? гэхээр нь тэр хүн худлаа санагдаад итгэж чадахгүй. Ер нь би хэзээ хүнд сэтгэлээ онгойлгож байсан юм?

Эцсийн эцэст энэ миний л буруу байхаас айж байна.

Its all about fade.Where stories live. Discover now