Арван нэгэн сар аль хэдийн өнгөрчихсөн байхад би одоо л тэмдэглэл бичиж байна. Дотоод хүн минь надад 'чи одоо бэлэн' гэж хэлээд байгаа учраас би өнөөдрийн өөрийгөө аль хэдийн том болж гэж дүгнэнэ. Сарын өмнө миний гутрал ахиад эхэлсэн ч тийм ч их удаагүй. Тэгээд л амьдрал минь утга учиртай магадгүй аз жаргалтай болж байгаа учраас тэмдэглэл бичих минь багассан байх.
Хэнээс ч айхгүй, би аз жаргалтай болчихвол буцаад зовно энэ яг л шийтгэл юм шиг санагддаг байсан үе минь дууссан. Би тэгж итгэж байгаа. Мэдээж, би ахиад гутрахгүй гэж хэлж чадахгүй ч миний ойрын үед ойлгож байгаа зүйд бол хэтэрхий өөрийгөө аз жаргалтай болгох гэж хичээх хэрэггүй. Заримдаа уйлах, гуниглах үе гарч ирнэ. Зүгээр л тэнцвэртэй амьдрах хэрэгтэй. Одоо хүүхэд шиг хөөрч, үүлэн дээр амьдрах нас минь өнгөрсөн. Би л өөрийнхөө төлөө зүтгэх хэрэгтэй. Гэхдээ тийм байлаа гээд өөрийгөө хүчлэх хэрэггүй.
12 сарын 4. Өнөөдөр Ням гариг.