Нилээн удаан хугацааны дараа сайн уу?
Би хэзээнээс ч юм өвдөж эхэлсэн ходоодоо эмчлүүлэхээр эмнэлэг явсан. Их дажгүй эмч намайг орон дээр хэвтүүлээд гэдсээс дээшлэн дарж эхлэхэд нэг цэг нь гасалтал өвдсөн. Тэгээд тэр намайг шинжилгээ болон ходоодны дуранд ор гэсэн.
Хүмүүсээ хэзээ ч битгий ходоодоо өвтгө. Ходоодны дуран бол амьдралын минь хамгийн аймшигтай нэг минут байсан. Нэг шингэн эмийг хоолойн дээрээ зайлаад залгихад мэдээ алдаж эмч ирсээр намайг орон дээр хэвтүүлэн гарт минь цаас атгуулсан. Тэгээд гэрлээ унтраагаад үзүүрээс нь гэрэл асах нэг урт хоолой ам руу минь чихсэн.
Тэр хоолой нь хар өнгөтэй байсан юм байна. Ахххх, тэр хоолой руу орох мөч бол зүгээр л аймшиг. Нэг зүйл ам руу чинь чихээд байвал ямар байх вэ? Бүр төсөөлж байгаагаас чинь ч аймаар.
Залгих гэхээр нэг зүйл тулаад огино. Хоол идэхгүй байх ёстой гэдэг нь тийм учиртай юм байна лээ шүү.
За тэгээд ходоод минь багахан улаалттай байна гэсэн. Тэгээд намайг өглөөнийхөө цайг сайн уу, битгий өлс гээд давс, чихэр жимсний хэрэглээг маань хорьсон. Одоо би гоймон, бэлэн бүтээгдэхүүн, давс ихтэй зүйлс идэж болохгүй.
За тэгээд...нэг иймэрхүү.
Маргааш долоон цагаас иогадаа явчхаад өдөр ахиад эмнэлэг явна. Дараа ирэхдээ эхо ямар байсныг бичнэ ээ.
Өшөө нэг зүйл нь mental health сайжирч байгаа. Давгүй болсон.