Би хөдөө байгаа

22 2 0
                                    

Би гэр бүлийн хайраар хэзээ ч дутаж байгаагүй нэгэн. Намайг хангалттай хайрлаж, халамжилдаг. Надад гайхалтай гэр бүл, гайхалтай найз бий. Бусад хүүхдүүдийн хүсдэг, өөрийг нь ойлгодог гэр бүл, сайн найз хоёр нь надад угаас бий. Тэгээд би өөрийгөө хэзээ ч гомдоллож болохгүй юм байна гэж боддог болсон.

Тийм ээ, угаас юунд ч гомдоллох юм?

Гэхдээ заримдаа үнэхээр бууж өгмөөр санагддаг. Би өөрийгөө үзэн ядах гэдэг зүйлийн тухай үргэлж ярьдаг. Зүгээр л миний бүх зүйл үзэн ядмаар. Бодсон шигээ хүн байж чаддаггүй, бодолдоо үнэнч бус, дүр эсгэгч, залхуу, замбараагүй, их мэдэгч, том толгойлсон, утгагүй, сонирхолгүй, том үгтэй, уураа хянаж чаддаггүй.

Өөрийгөө хайрлах гэж ер нь юу юм?

Би хоёр жил Бангтан сонсож байна. Гэвч амьдрал минь тийм ч их дээрдсэнгүй. Би өөрийгөө голдог, өөрийгөө хайрлаж чаддаггүй нэгэн хэвээр.

Гэхдээ энэ бүхэн бас хэнд хэрэгтэй юм?

Ингэж бичих минь, хэн нэгэнд хэлэх нь, зовлонгоо тоочих нь. Хэнд хэрэгтэй гэж? Зовж байгаа ч юм уу? Зовж эхэлсэн ч юм уу?

Арван тавт.

Хөгийн утгагүй өсвөр нас.

Its all about fade.Where stories live. Discover now