Утгагүй арван тавт

20 2 0
                                    

Арван таван нас хүрээд хагас жил болох гэж байна. Яг үнэндээ өөрчлөгдсөн зүйл тийм ч их алга. Wolfcut, чолктой болсон. Бас хоёр см өссөн байж магадгүй. Шинэ ангид орсон. Тэндээ нэг ч сайн найзгүй. Crush-даа хаягдсан. Аан, хэсгийн ахлагч болсон юм байна.

Дарамт, шахалт. Ингэж нэрийдэж болох үгүй мэдэхгүй ч  тэгж мэдрэгдэнэ. Би аравдугаар анги. Арван таван настай. Энэ хугацаанд амьдрахдаа ганц ч удаа эрэгтэй хүүхэдтэй бүр ойр дотно байж үзээгүй. Энэ тийм ч сүйдтэй хэрэг биш л дээ. Би ч нээх тоодоггүй юм. Үеийн хүүхдүүд яагаад ч юм надаас нэг алхам түрүүлж алхаад байх шиг. Би л хоцроод, надад л бүх буруу нь байгаа юм шиг санагдана.

Драмын дугуйланд явж байгаа. Жүжигчин болох үгүйгээ мэдэхгүй байна. Зүгээр л явах дуртай байгаа.

Өөдрөг үзэлтэй байх гэж хичээж байгаа ч одоо бол их ядарч байна. Хүчтэй байх, хүчтэй байх..магадгүй би тийм ч их зоригтой нэгэн биш байх. Миний тухай ч тэр сонирхоод байх зүйлгүй болчих шиг. Энгийн уйтгартай арван тавт. Өөр зүйлгүй. Мундаг гавьяагүй гэхдээ тийм байлаа гээд хичээдэггүй. Урсгалаараа явахыг илүүд үздэг хэрнэ тийм байгаагаа үзэн яддаг.

Өөртөө дургүй. Гэхдээ оюун ухаан, үзэл бодолдоо хайртай. Хувь хүн, төлөвшилтөө магтдаг. Харин өөртөө дургүй. Ийм байгаа өөртөө. Тэгээд үзэн яддаг.

Баяртай, Narine.

2021.11.5

Its all about fade.Where stories live. Discover now