7.22

14 4 3
                                    

Өнөөдөр яагаад ч юм хүссэн амжилтандаа хүрчхээд өнгөрсөн амьдралаа эргэж харахад дурсагдах тэр өдөр юм шиг санагдаж байна. Бүх зүйл эндээс эхэлсэн шүү гээд баяртайгаар уйлах юм шиг.

Магадгүй амьдралдаа анх удаа,

"Эцсээ хүртэл хичээнэ. Би ялна. Би ялагч байх болно."

гэх бодол төрлөө. Урьдын би үнэндээ сул дорой, амжилтыг үзэн яддаг, хичээхгүй амьдарсан ч жаргалтай байна гэж боддог байсан. Харин өнөөдөр, би ялна гэх бодол өөрийн эрхгүй төрж байна. Би чадна. Би чадах болно.

Мөрөөдлийн тухай бараг л мартчихаж.

Үнэндээ би том мөрөөдөлтэй байсан юм шүү. Үнэн хэрэгтэй тийм л байсан. Уйлахыг хүсэж байна.



Өнөөдөр 7-р сарын 22.

Би оргилоос ханзны дэвтэр авсан. Бор өнгийн. Интер номоос япон үсгийн ном бас солонгос үсгийн ном авсан.

Skin food гэдэг газраас бор харандаа авсан ч ирэх замдаа алга болгочихсон. Миний буруу. Ахиж тийм алдаа гаргахгүй гээд амлачихсан.

Skin food-ээс гарахад гадаа бүр маааш их бороо орж байсан. Тэгээд peace mall орж хэсэг тэрүүгээр холхисон. Нээх удаагүй гарч ирсэн ч бороо зогсоогүй л байсан. Тэндээ 5-10 минут хүлээсэн байх. Тэгээд бороо арай намжихад нь гараад автобусны буудал руу алхсан. Гэртээ ирээд гэрээ ойрд цэвэрлээгүйгээрээ цэвэрлэсэн.

Би Yuri on ice өнөөдөр үзэж дуусгасан. Магадгүй энэ anime-ийн ертөнц намайг өөрчилж байх шиг байна. Илүү дээр хүн болоход минь тусалж байна. Би хичээмээр байна. Дуустал нь. Бүх зүйл дуустал хичээмээр байна. Амьдрамаар байна. Амьдралыг мэдрэмээр байна. Хэн нэгэнд таалагдах гэж биш өөртөө шилдэг нь байхын тулд.

Би чадна. Би чадах болно.

Its all about fade.Where stories live. Discover now