Хааяа бодох

9 1 0
                                    

Юугаа ч мэдэхгүй тоглож, наадан өдөр бүр аз жаргалтай санагддаг байсан үеэ хальтхан саначихлаа. Сошиал хөгжөөгүй хүмүүс хүссэн хүн рүүгээ дайрч давшилдаггүй, эдийн засгийн өсөлт болоод уналтын тухай мэдэхгүй, ээж аавдаа зайрмаг захиад хүлээн суудаг байсан үеэ их л санах юм даа. Нэгдүгээр ангид орчхоод л дээд ангийн ах эгч нараа хөөх ямар том юм бэ? гэж хардаг байсан байтал одоо өөрөө тэр эгч нь болчих гэж. Зүгээр л заримдаа амьдралаас хэсэгхэн завсарлага аваад, жаахан байсан үе рүүгээ буцах юмсан.

Үүрэг хариуцлага нэмэгдэх тусам зугтаамаар санагдаж байгаа ч би амьдралын энэ тойргоос зугтааж чадахгүй гэдгийг юунаас ч илүү мэднэ. Бас хэзээ залуу насаа алдах бол гэхээс айна. Хууртагдахаас бас, ганцаардахаас, өрсөлдөөнөөр дүүрэн томчуудын амьдралаас айна. Би би-гээ алдаж байсан шиг би тэндээс амьд гарахгүй байхвы гэхээс айна.

Өглөө өглөө шиг санагдахаа больж, орой орой шиг мэдрэгдэхээ болихвы. Шинэ зүйлсийг мэдэх тусам би хуучин зүйлсээ мартсаар байгаа нь өөрийгөө алдаж байгаатай адил мэдрэгдэх юм.

Гэхдээ тэгсэн ч эцэст нь надад надаас өөр хүн үлдэхгүй тул тэгсгээд мартахыг хичээнэ. Өвдөж байсан ч болох ёстой л байсан юм байлгүй гээд уучлахыг хичээнэ. Би амьдралд хөлөө олох гэсэн арван долоот. Ингэж бодоод унтахаар хэвтэнэ.

Its all about fade.Where stories live. Discover now