Don't trust me pls

18 2 0
                                    

Өмнө нь бичдэг байсан зүйлсээ ахин нэг гүйлгэж үзлээ. Үнэхээр л гэнэн, томоогүй бас жоохон байж. Одооны надаас тэс өөр. Мөрөөдөлтэй, зорилготой, урагшлах гэсэн чин хүсэлтэй ч байж. Харин одоо надаас авах юм гэвэл...мэдэхгүй юм. Би зүгээр л том болж байна. Ухаан сууж, амьдралын амтыг бага сага мэдэрч байгаагаас үзвэл арван таван нас хүрээд хагас жил болчихсон гэхэд энэ их хурдан болж байна. Ер нь л би өөрийгөө гээгээд долоон сар болох гэж байгаа.

Анх энэ буланг нээгээд үнэхээр сонирхолтой байна байх гэж бодсон ч хэрэггүй бодол, гутарсан өдөр хоногууд, ердөө өөрийгөө олохыг хичээсэн арван тавтын утгагүй тэмдэглэлүүдээр дүүрчхэж. Би өөрийгөө үзэн яддаг. Гэхдээ тийм ч их биш гэдгээ мэдсэн.

Бас би өчигдрөөс иогт явж эхэлсэн. Тэгээд хөдөлгөөний дутагдалд орсноо ч бас мэдсэн.

Өдөр хоногууд урссаар л байна. Би дөрвөн сар хагасын дараа арван зургаа хүрнэ. Надад одоо тийм гэхийн аргагүй мэдрэмжүүд хольж солигдон мэдрэгдэхээ больж байх шиг байна. Бас би их бүдүүлэг болсон юм шиг байна лээ. Өөрийгөө мэдэхгүй нь. Би яг хэн юм бэ?

Its all about fade.Where stories live. Discover now