Гутарсан үедээ л ийшээ орж ирж юм бичих юм даа.
Стресс. Мэдэхгүй байна. Би үнэндээ өөрийгөө стресс, гутарсан гээд нэг л их зовлонтой хүнээр өөрийгөө мэдрэх, илэрхийлэх дургүй ч яагаад ч юм яаж ч хичээсэн хичээсний минь үр дүнд би ахиад л илүү ихээр гутраад эхэлдэг. Үнэн хэрэгтээ энэ жил би өөрийгөө задлах гэж их үзсэн. Ээжтэй илүү их ярилцдаг болж, найзтайгаа ч илүү их ярилцдаг болсон. Тэд намайг бага сага мэддэг болсон гэх үү дээ. Гэхдээ үнэндээ энэ одоо тийм ч тухтай санагдахгүй байна. Би өөрийгөө мэддэг болох тусам өөрөөсөө жийрхэж, сэжиг хүрмээр, заваан санагддаг болсон. Хэлж ярьж байгаа бүх зүйл минь утга учиргүй, үнэнд хүрэхгүй, үнэ цэнэгүй санагдаж зүгээр л дотор минь болоод байгаа бүх зүйлс одоо бол гарч ирэхээ ч больчихсон. Би илүү их ярилцдаг болсныхоо үр дүнд асуудлаа хүнд хэлсэн ч тоодоггүй тэдэнд төвөгтэй санагддаг юм байна гэдгийг мэдсэн. Бас би шийдэж биш зүгээр л сонсохыг хүссэн байхад над дээр дүгнэлт өгөх гээд байгаа нь төвөгтэй.
Одоо юу хийх ёстой юм бол оо?
Юу л даа одоо бол ходоод өвдөөд байна.