Тэмлэглэл бичээгүй удаж. Энэ хугацаанд олон зүйлс болж өнгөрлөө.
Би mental health-дээ анхаарал тавьж байгаа. Илүү өөртөө итгэлтэй болохыг хүсэж байгаа учраас одооноос comfort zone-оосоо гарахыг хичээнэ. Гэхдээ comfort zone-оосоо гарна гэж бодохоор л аймаар санагдаж байна.
Юутай ч хичээнэ ээ.
Ойрын үед (ер нь ихэнх үед) хуучин үерхэж байсан хөвгүүнээ бодох болсон. Зүгээр л хайрын асуудал их хэцүү гэдгийг ойлголоо. Өөрийнхөө мэдрэмжийг ч сайн ойлгож чадахгүй юм.
Ходоодны өвчин улам дордсон. Ер нь бол эм сайн үйлчлээгүй гэсэн үг.
Өчигдөр ретро-гоос цамц авсан. Үнэхээр хөөрхөн худалдагч эгч байсан. Тэгээд и-март орсон. Тэнд хоёр давхрын кафегаас bubble tea авч уусан. Найзыгаа хүлээнгээ нилээн удаан суусан байх.
Би нүүрээ будаж сурч байгаа. Үнэндээ их давгүй санагдсан шүү.
Эрт унтахыг, ус сайн уухыг хүсэж байгаа ч нэг л болж өгөхгүй нь. Гэхдээ хичээнэ ээ.