Өчигдөр болон өнөөдрийн тэмдэглэл:
Өчигдөр би бэлтгэлтэй байсан. Гар бөмбөгийн. Арав гаран минут заал тойрч гүйгээд золтой л зул асаачихсангүй. Бэлтгэл яах вэ дээ байдгаараа л. Харин ах маань надаар муураа харуулж байгаа. Их хөөрхөн жижигхэн муур. Цагаан дээрээ хар толботой. Нэрийг нь Луна гэсэн байх. Өчигдөр өнөөдөр хоёр үхтлээ идэж байна. Бурхан өршөөг.
Харин өнөөдөр,
Би манай байрнаас нэг байрны цаана нээгдсэн bubble tea-ны газраас Таро-той bubble tea авч уусан. Жижгээс нь. Bubble tea-нд тийм ч дуртай биш л дээ. Хааяа...үнэрэээээр хааяа л уудаг. Хэтэрхий нялуун шдээ.
Өнөөдөр аав их сонирхолтой амттай гоймонтой шөл хийж өгсөн. Чихэрлэг гэхдээ идэж болохоор.
Маргааш дугуйлан дээрээ шалгалттай. Намайг авраач. Айж үхэх нь.
Би том өрөөндөө унтах гэж байгаа. Том өрөөнд унтах дургүй л дээ. Гэхдээ эгдүүтэй Лунагийнхаа төлөө юуг ч хийнэ.
Хөөрхөн💙
2021.11.27,28