Юуг шийдэх ёстойгоо ч мэдэхээ больчихлоо. Ахиад л дугуйландаа явмааргүй санагдаж бас ахиад л амьдрах хүсэл минь унтарч байна. Үнэн хэрэгтээ би ямар асуудал шийдвэрлэх гээд байгаагаа ч мэдэхээ больчихсон байна. Одоо бол бүх зүйл миний буруу юм шиг санагдаж, магадгүй би энэ бүх үнэнээс зугтахын тулд хаа хол алс руу очихыг хүснэ. Хэн нэгэн миний замыг заагаад өгчихвөл, хэн нэгэн намайг ингэж амьдар гээд шийдээд өгчихвөл үнэндээ бол тэр нь хамаагүй амар юм шиг. Өнөөх сэтгэлд минь буглаад байдаг зүйл одоо шингээд алга болчих шиг, магадгүй мэдрэгдэхээ больсон гэж бодсон ч зүгээр л дасчихсан юм байна гэж бодох нь харин ч илүү дургүй хүрмээр.
Бүх зүйл илүү сайхан болох хүртэл, магадгүй тэр хүртэл ахиад жоохон л тэсэх хэрэгтэй байх.