"Алга байх шив"
Тэхён хичээлээ тарсан даруйдөа өнөөх хөвгүүнийг олохоор анх харсан газраа очсон боловч харамсалтай нь түүний сүүдэр ч үзэгдсэнгүй.
Тэр багаасаа урлаг, спорт, хичээл бүгдийг тэргүүлсээр ирсэн бөгөөд ганц хөдөөний хөвгүүнээс болж адгийн амьтан Хёнжүнд азгүй амьтанаараа дуудуулна гэдэг яг л гутамшиг мэт санагдаж байв.
Яг энэ үед түүний утасанд танихгүй хэн нэгнээс дуудлага ирэх аж.
"Байна уу? та өндөр царайлаг, бор үстэй ах мөн үү?" Тэхён сонссон үгэндээ балмагдан хэсэг чимээгүй байсны эцэст "Тийм л юм шиг байна"
"Гайхалтай, би таны болзохыг гуйсан хөвгүүн байна л даа. Ярих зүйл байгаа болохоор өчигдөр байсан газраа хүрээд ир" Тэр үүнээс илүү зүйл ярьсангүй шууд л утсаа тасалж орхилоо.
Харин Тэхён хаанаас ч хайгаад олдохгүй мэт санагдаж байсан нэгэн нь өөрөө түрүүлэн холбоо барисанд баярлан "Бурхан намайг харж байгаа бололтой" хэмээн инээмсэглээд ойр байх сандал дээр суув.
Тав гаруй минутын дараа өнөөх жаал хүрч ирж байгаа харагдах бөгөөд өчигдөр өмссөн хувцастайгаа байхын дээр том цүнх барьсан байхыг харсан Тэхён "Чи ч асуудалтай байгаа бололтой"
"Харин та их сайн байгаа бололтой" тэр нүдээ эргэлдүүлэн ийн хэлэв.
Тэхён дотроо түүнийг бодсон шиг нь эелдэг биш байсанд багахан гайхан "Тэгээд яагаад надтай уулзахыг хүссэн юм?"
Тэр халааснаасаа өчигдөр Тэхёны өөрт нь өгсөн дугаар бичсэн цаасыг гаргаж ирэн "Та надтай болзмоор байна гээд утсаны дугаараа өгсөн байх аа?"
"Тийм ээ, тэгээд юу гэж?"
"Би тантай өдөр бүр болзож, бүр үерхэж ч чадна, оронд нь та надад амьдрах байр олоод өг" өөрөөс нь хоёр гурав дүү мэт харагдах хөвгүүн Тэхёнаас ийн гуйхад тэр зөв сонссон эсэхдээ эргэлзэн "Юу?" хэмээн ахин лавлав.
Хөдөөний хөвгүүн амандаа "Маанаг ах вэ?" гэж бувтнаад түүнд ойлгогдохоор удаанаар "Би таны болзох саналыг зөвшөөрч байна, оронд нь надад түр амьдрах байр олоод өгөөч гэж байна аа"
Тэхёнд энэ санал яг л сугалаанаас их хэмжээний мөнгө олсонтой ижил санагдаж байв. Учир нь нэгхэн цагийн өмнө тэр түүнийг хэзээ ч олохгүй нь гэж бодож байсан шүү дээ.
Тэхён толгойгоо дохин гараа сунгаад "Тэгье ээ, би зөвшөөрч байна. Гэхдээ манайд надтай хамт байвал зүгээр биз дээ?"
"Мэдээж зүгээр" жаал хүү ийн хэлээд Тэхёны сунгах гарыг цааш түлхэн "Та одоо ямар гэрээ хэлэлцээр хийж байгаа биш дээ?"
Хөдөөнөөс ирсэн хүн бүрийг эелдэг гэнэн байдаг гэж бодсон ч эсрэгээрээ байсанд тэр бухимдан "Чи миний нас намбыг бодоод жаахан аятайхан ярьж болохгүй юм уу?"
Өнөөх хөвгүүн түүнийг бос гэж гараараа дохиод "Нас намба гэнэ шүү, танихгүй өсвөр насны хүүхдийг надтай болзмоор байна гэж асуусан хүний хэлэх үг биш л баймаар юм?"
"Би ч бас өсвөр насны хүүхэд мэдэв үү! Тэгсэн ч чи манайд амьдрах байж яагаад намайг бос гэж дохиод бас түрүүлж алхаад байгаа юм?"
Тэхёныг ийн бухимдан хэлэхэд тэр сонссон ч сонсоогүй мэт үл тоон нүдээ эргэлдүүлсээр "Сөүлд амьдардаг юм байж хотын захын эгч шиг л их үглэх юм аа" хэмээн түүн рүү нүдний булангаараа харан хэлэв.
Mizuki:
Хөдөөний гэхээрээ л ноомой даруухан байна гэж бас юу байхав тийм ээ? Энэ хэсэг гэхдээ арай их харилцан яриатай юу, үгүй юу :<
YOU ARE READING
𝘔𝘰𝘯 𝘱𝘦𝘵𝘪𝘵 𝘢𝘮𝘢𝘯𝘵 (ДУУССАН)
Fanfictions h o r t s t o r y ! b x b ! "Жаал аа, чи надтай болзмоор байна уу?" Тэхёны жаал гэж дуудах хөвгүүн балмагдсан хэдий ч эелдэг байхыг хичээн "Уучлаарай, би гей биш" "Тэгээд юу гэж? Би ч бас гей биш"