6.

997 185 26
                                    

"Хоёулаа үнэн эсвэл шийтгэл тоглох уу?"

Тэхёны дотроо төсөөлж байсан Жонгүг болон бодит Жонгүг хоёр тэс өөр байгаад тэр гайхсан тул түүнд үнэнээ хэлж тоглох санал тавив.

Жонгүг "Хариулахгүй бол?"

"Хувцсаа нэг нэгээр нь тайлъя" Тэхён түүнийг хариулахаас өөр гарцгүй болгохын тулд ийн хэллээ.

"Тохирлоо" тэр ёжтой инээсээр Тэхёны уруул дээр үнсэх гэж байгаа мэт ойртон хэлэв.

Тэхён түүнийг үнсэх гэж байна гэж бодон нүдээ аньсандаа ичин хурдхан босон өрөө рүүгээ яваад зөөврийн компьютероо авч ирэн "үнэн эсвэл шийтгэл тоглоомын асуултууд" хэмээн хайн, тэд тоглоомоо тоглоход бэлэн боллоо.

"Би эхлээд асууя, үнэн эсвэл шийтгэл?"
Тэхёныг ийн асуухад Жонгүг "Шийтгэл" гэсээр түүнээс зээлж өмссөн том малгайтай цамцаа тайлах аж.

"Одоо миний ээлж биз дээ? Үнэн эсвэл шийтгэл"

Тэхён "Үнэн"

"Хамгийн их айдаг зүйл?" гэсээр Жонгүг өөрийнх нь бодсон шиг хөгжилтэй асуулт биш байсанд багахан уйтгарласаар хэлэв.

"Шавж гэж бодож байна" Тэхён харин эсрэгээрээ хүнд биш асуулт таарсанд ихээхэн баяртай байсан юм.

Тэр асуултаа уншсаныхаа дараа ёжтой инээд тодруулсаар "Хэдэн хүнтэй үерхэж байсан бэ?"

"Магадгүй 5 байх" Жонгүгийн юу ч болоогүй мэт ийн хэлэхэд Тэхён гайхан "Чи ер нь хэдэн настай болоод ийм их хүнтэй үерхсэн байгаа юм?"

"Би 17 настай, бас 5 гэдэг их тоо биш" тэр мөрөө хавчин ийн хариулаад "Үнэн гэдгийг л сонгох биз, өмнө нь хүнтэй унтаж байсан уу?"

Жонгүг хэдийгээр тоомжиргүйгээр ийн асуусан ч Тэхёнд огт эсрэгээрээ байх бөгөөд тэр доош харан улайсан нүүрээ нуугаад "Шийтгэл" гэсээр өмссөн байсан жижиг майкаа хурдхан тайллаа.

Тэхёныг хэр гэнэн, ариун цагаан нэгэн талаар та өмнөх хэсгүүдээс хангалттай мэдсэн учир энд ахин дурдах илүүц биз ээ.

Тэхёны нүүр халуу дүүгсэн хэвээр "Хамгийн гунигтай дурсамж?"

"Магадгүй аав ээж хоёр маань салсан тэр өдрийн дурсамж л байх. Аавыг ээжийгээ сайн хараарай гээд утсаа тасалсны араас ээж болон би хэр их уйлж байсныг одоо ч тодхон санадаг. Миний хамгийн гунигтай бас хэзээ ч мартагдахгүй дурсамж минь л энэ байх даа"

Хэр барагтаа амнаасаа үг үл унагадаг, дүү хэдий ч өөрөөс нь хэд дахин догь, зоригтой хүүгийн дотор ийм дурсамж байна гэдэг Тэхёнд өрөвдөлтэй бас хачирхалтай санагдаж байх аж. Үнэхээр л хүний дотор юу болж байгааг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй гэдэг үг үнэн бололтой.

"Одоо би асууя, хэзээ хамгийн сүүлд уйлсан бэ?" Жонгүгийг ийн асуухад Тэхёны толгойд ой тойноосоо бүр мөсөн устгахыг хүсдэг тэр өдрийн аймшигтай дурсамж ахин тоглогдов.

Тэр өдөр сургуулийн сагсны аваргын төлөөх тоглолт болж байсан ба Тэхён ангиа төлөөлөн байгаа ахалж оролцож байсан тул түүний ээж аав ажлаасаа чөлөө аван хүүгээ үзэхээр ирсэн юм. Тоглолт амжилттай болж Тэхёны баг түрүүлсэн бөгөөд хүүгийнхээ зургийг авахаар камераа авчрах замдаа түүний эцэг эх харамсалтайгаар шинэхэн баригдаж байсан барилгын төмөр тэдний дээр унаснаар бүр мөсөн хорвоог орхисон билээ.

Түүний нүүрэнд шингэн зүйл мэдрэгдэх үед Тэхён өнгөрсөн дурсамжаасаа салан одоогийн байдалдаа ирэв. Тэхён хацар даган урсах нулимсаа шувтраад "Магадгүй одоо л бололтой" гээд худлаа ч гэсэн инээмсэглэхийг оролдов.

"Алив ээ" Тэхёныг зогсоо зайгүй урсах нулимсаа арчиж байхыг харж суусан Жонгүг ийн хэлээд түүнийг чангаас чангаар тэврэн авах бөгөөд Тэхён ч түүнийг эсэргүүцсэнгүй. Харин ч эсрэгээрээ түүнийг зөрүүлэн чанга тэврэв.

Заримдаа зүгээр л хэн нэгний дулаан тэвэрт ороод уйлахыг хүсдэг үе байдаг шүү дээ. Өнөөдөр Тэхёны хувьд тийм үе нь байсан бололтой, Жонгүгийн тэвэрт орсон тэр яг л жаахан хүүхэд шиг уйлж байсан юм. Эсвэл тулж түших ах дүүгүй түүнд ингээд тэвэрт нь уйлж болох хүн гарч ирсэнд баярласандаа ч уйлсан байж магадгүй юм.
.


Mizuki:
Манай Энкат л гарах байсан юм Т^Т

𝘔𝘰𝘯 𝘱𝘦𝘵𝘪𝘵 𝘢𝘮𝘢𝘯𝘵 (ДУУССАН)Where stories live. Discover now