Нэмэлт хэсэг 4

698 98 19
                                        

"Тэнэг туулай вэ яасан! Надад зүгээр л хэлж болох байтал!" Юнги ахаасаа түрүүхэн гэрт нь ямар нөхцөл байдал үүсээд байсныг мэдэхдээ Тэхён ийн
уулга алдана.

Харин энэ үед Жонгүг аль хэдийн Юнги ахаасаа түүнийг хаана байгаа гэдгийг мэдсэн ч Evelyn-ий сэдсэн бяцхан шоглоомыг нь хэрэгжүүлэхээр тэднийг гэртээ хүрээд ир хэмээн дуудсан байлаа.

"Алив!" Жонгүг нухацтай царай гаргасаар ийн хэлээд тэднийг хаалгаар цухуйв уу, үгүй юу ширээнд суухыг хүслээ.

Evelyn харин тэдэнд яг л энэ гэрийн эзэгтэй мэт босон цай аягалж өгөөд "Бидэнд та хоёрт хэлэх зүйл байна"

"Цаг алдаад яах вэ. Бид ярилцаж ойлголцсоны эцэст ахин хамтдаа байхаар шийдсэн. Гэнэт ийм мэдээ дуулгасанд уучлаарай Юнги ах аа бас Тэхён" Жонгүгийн инээдээ арайхийн тэвчин дунд нь амьсгаа ч аваагүй хэлсэн эдгээр үгс тэдэнд хэтэрхий үнэмшилтэй санагдсан бололтой. Юнги аягаа хүчтэйхэн доош тавин ширээнээсээ өндийсөн бол Тэхён аяга барьсан чигтээ хоосон зүйл рүү ширтэж эхэлсэн юм.

Хөших мэт болсон Тэхёныг харсан Юнги "Жон Жонгүг чи ийм хүн байсан юм уу? Гэхдээ би азтай байгаа бололтой. Царайлаг найз залуутай болох боломж гэнэт л гараад ирлээ" гэсээр Тэхёнаас хөтлөн гарах хаалгыг зүглэнэ.

"Гэхдээ ах аа...энэ миний байр" өөрийнхөө гэрээс өөрөө гарч явж буйгаа Тэхён сая л ухааран ийн амандаа бувтнав.

"Аа...тэгвэл та хоёр бидний гэрээс гарчихгүй юу!" Юнги аль болох ёжтой инээхийг хичээсэн ч бүтэлгүйтэж орхисон нь түрүүнээс хойш инээдээ тэвчин суусан хоёр хүний хязгаар нь байв бололтой. Тэд нэгэн рүүгээ харан чангаар инээж эхэлсэн юм.

"Та хоёр яагаад-" гэсээр газар ширтэн амандаа бувтнах хайртыгаа Жонгүг тэсэлгүй чангаар тэврэн духыг нь үнэрлээд "Хайртаараа жаахан тоглох гэсэн биш хөгшин ахад алдахаа шахлаа" гэсээр Юнги рүү хялам хийв.

Юнги хариуд нь дунд хуруугаа гаргаад "Санаж яваарай, түүнийг гомдоовол хэн нэгэн царайлаг, Мин овогтой нэр нь Юн гэдгээр эхлээд Ги гэж төгсдөг залуу түүнийг өөрийн болгоход бэлэн байгаа шүү"

Тэхён яг одоо өглөөнөөс хойш үгүйлж байсан хайртынхаа энгэрт зүүгдсэн байх ба хэдхэн цаг л хараагүй байтал ус агаараа алдсан мэт их түүнийг санасандаа өөртөө гайхаж байлаа.

"Бид ингээд явах хэрэгтэй бололтой. Юутай ч буруу ойлголт үүсгэсэндээ уучлал гуйя. Хэрвээ хэзээ нэгэн цагт Жонгүг гомдоовол над дээр ирээрэй, Тэхён аа" Evelyn сүүлийн өгүүлбэрээ Жонгүгт сонстох хэмжээний чангаар Тэхёнд шивнээд, одоо ч бүх л арьсаа хамар дээрээ овоолон зогсох Юнгиг сугадан түргэхэн тэднийг орхив.

Тэдний гарч явахыг харан зогссон Жонгүг "Өнөөдрийг их адал явдалтай өнгөрүүллээ тийм ээ?" хэмээн Тэхёны хамар дээр үнсэн үсээр нь гараа гүйлгэн зогсоно.

Хариуд нь Тэхён "Тийм ээ, харин одоо санасан сэтгэлээ нөхөцгөөе!" хэмээн инээмсэглэн хэлээд тэдний бусниулсан өглөөний хоолыг ахин бэлдэхээр хайртдаа тэврүүлэн хоолны өрөөг зүглэв.

.
Mizuki:
Нэг өдрийг бас хөөрхөн адал явдалтай л өнгөрүүллээ дээ манай хоёр. Энэ хоёрынхоо хайрыг хөөрхөн байлгах гээд их л хичээх юм даа уг нь би кк~ Ингээд нэмэлт хэсгүүд маань дуусаж байна аа ;) Энэ хүртэл уншсан бүх уншигч нартаа баярлалаа🥺 Аа, бас! Удахгүй шинэ бичвэр эхлүүлэх гэж байгаа учраас follow хийгээд хүлээж байгаарай♥️


𝘔𝘰𝘯 𝘱𝘦𝘵𝘪𝘵 𝘢𝘮𝘢𝘯𝘵 (ДУУССАН)Where stories live. Discover now