"Чиний уур чинь гэхдээ яагаад ийм хурдан гарчихсан юм?"
Тэд яг л өмнөх шигээ орон дээрээ хоёул тэврэлдэн кино үзэх зуур тэр нэг хөмсгөө өргөсөөр Тэхёнаас ийн асуув.
Тэхён харин эрүүгээ илэн хэсэг бодолхийлснээ "Өсвөр насны тогтворгүй байдал" гээд буцан кино руугаа анхаарлаа хандууллаа.
"Чиний өсвөр нас бараг дуусчихсан биз дээ?" Жонгүг удахгүй их сургуульд орох гэж байгаа найз залуугаа ийн хэлсэнд түүнийг дооглох аятай инээх аж.
Тэхён ч мөн адил түүнийг даган өөрийгөө шоолох мэт инээгээд мөрөө хавчин "Зул бөхөхийн өмнө бадамлана гэдэг нь юм байлгүй" гэсээр тэд хоёул өчигдөр болсон явдлаа ярин нэгнээ шоолон инээж эхлэв.
Одоо л нэг тэдний инээдээр буцан бялхах тэдний гэр. Гэхдээ тэдний инээх шалтгаан нь өчигдөр болсон ширүүхэн маргаан гэдэг нь их хачирхалтай. Ихэнх хос тийм зүйлийн дараа завсарлага авах эсвэл бүр мөсөн харилцаагаа тасалдаг шүү дээ. Магадгүй жинхэнэ хайр л юуг ч даван гарах хүчтэй байдаг юм болов уу?
Аадар бороо асгарсан ч норохгүй юм шиг, аянга цахилгаан цахисан ч эвдрэхгүй юм шиг, хар салхи салхилж байсан ч хийсэж алга болохгүй юм шиг тэдний энэ хайр. Хүчтэй бас шинэхэн.
Тэхён инээж байснаа болин "Чи гэхдээ хаана хоносон болоод хувцас, үс чинь ийм цэвэрхэн байгаа юм?" гэсээр Жонгүгийн нүүрэнд хүрч үзэн "Чи бүр тос түрхчихээ юу?"
"Кинон дээр гардаг шиг орцонд эсвэл гадаа хононо гэж одоо үед байхгүй шүү дээ тэнэгхэн минь, гэрийн ойролцоо байдаг буудалд ороод хоночихсон юм"
"Над шиг өмнө нь үерхэж байгаагүй хүн хайр дурлал гэхээр үзсэн романтик киногоороо л төсөөлдөг болчихдог юм байна даа" Тэхён дагзаа маажин ичсэн маягтай инээж байснаа нэг зүйлийг санасан бололтой хурдхан нухацтай царай гарган Жонгүгийн нүүр рүү ойртоод "Чи ер нь яагаад өмнө нь үерхэж байсан хүмүүсээ ярьж болохгүй гэж?"
"Би өмнө нь чамд хэлж байсан Evelyn гэдэг охинтой л үерхэж байсан" Жонгүгийг инээмсэглэн ийн хэлэхэд Тэхён үл итгэсэн шинжтэй нүдээ онийлгон "Битгий худлаа ярь!"
"Нээрээ! Бид бүр үнсэлцэж ч байгаагүй! Үерхээд яг үнсдэг болтлоо дотносож байтал Evelyn яваад өгсөн" Жонгүг нүүрэн дарсаар цааш яриагаа үргэлжлүүлэн "Үнэндээ чиний анхны үнсэлт, миний хувьд ч бас анхны үнсэлт байсан"
"Задарсан золиг" Тэхён түүнд хууртагдсанаа мэдэн түүний духыг чангахан няслаад ийн хэллээ. Түүний хариуд Жонгүг хошуугаа унжуулж эхэлсэнд тэр "Гэхдээ хөөрхөн задарсан золиг" хэмээн шивнэх мэт хэлээд хайртынхаа уруул дээр зөөлөн бас удаанаар үнсэв.
.
Mizuki:
Бэлэн биччихсэн байсан юм уг нь, тэгсэн оруулахаа мартчихаж xD Zuki нь 18 нас хүрээгүй болохоор смат хэсэг орохгүй шүү заа~
YOU ARE READING
𝘔𝘰𝘯 𝘱𝘦𝘵𝘪𝘵 𝘢𝘮𝘢𝘯𝘵 (ДУУССАН)
Fanfictions h o r t s t o r y ! b x b ! "Жаал аа, чи надтай болзмоор байна уу?" Тэхёны жаал гэж дуудах хөвгүүн балмагдсан хэдий ч эелдэг байхыг хичээн "Уучлаарай, би гей биш" "Тэгээд юу гэж? Би ч бас гей биш"