Тэхён орж ирсэн цагаасаа хөмсгөө зангидан суух Жонгүгийг хараад юу хийхээ үл мэдэн дэмий л бүлтгэнэн сууна.
"Чи уурлаад байгаа юм уу?" Тэхёныг түүний нүднээс далдичин хэлэхэд Жонгүг "Би юу? Чамайг тэр худалдагчтай хардаад уурлаад байна гэж үү? Огтхон ч үгүй!"
"Уурлаад байгаа юм биш үү?" түүнийг ахин ийн асуухад Жонгүг Тэхёныг ирээд өөрийг нь аргадахгүйг ойлгон "Тийм ээ би ууртай байна, тиймээс алив намайг ирээд аргад"
Жонгүгийг бухимдангуй ахин хэлээд хөмсгөө зангидахад Тэхён сая л түүний яагаад уурласныг мэдэв бололтой түүний хацар дээр хурдан гэгч нь үнсээд нүүр нь улайсан ч түүн рүү ширтсэн хэвээр "Битгий уурла тэгэх үү?"
Жонгүг үнэндээ түүний амнаас зүгээр л "уучлаарай" гэх үг сонсохыг хүссэн болов ч, тэр өөрийг нь үнсчихлээ шүү дээ. Бүр үнсчхээд базаад авмаар өхөөрдөм царай гаргасан гээч.
"За..." хэмээн хэлээд Жонгүг анх удаа түүнд үнсүүлснээс болж догдлон түргэн түргэн цохилох зүрхэн дээрээ гараа тавьсаар хэлэв.
Та нарын мэдэж байгаагаар Жонгүг ижил хүйстэн биш учраас нэг ч удаа ижил хүйстэндээ татагдаж дурлаж байгаагүй бөгөөд түүний анх удаа ижил хүйстнээсээ ямар нэгэн юм мэдэрч, бяцхан догдлол тээж байгаа нь энэ юм.
Тэхёныг ийм эгдүүтэй байхад анхны болзоогоо өөрийн уураас болоод баллаж орхисондоо тэр гэмтээд "Хүсвэл...ойрхон гарч салхилах уу?""Мэдээж" Тэхён үүнийг л хүлээж байсан мэт сонссон даруйдаа босож ирэн түүний хацар дээр үнсээд хувцсаа өмсөхөөр цааш гүйв.
Жонгүг түүний араас ширтсээр "Тэр яаж ийм зоригтой болчхов?"
Өвлийн улирал ойртож байгааг ч хэлэх үү, гадаа зөөлөн салхитай байх бөгөөд яг л алхахад тохиромжтой цаг агаар гадаа зонхилж байв. Гэрт дотор үнссэн үнсүүлсэн хоёр одоо ч бие биеэ хараад ичсэн хэвээр байгаа бололтой аль аль нь чимээгүй л гадаах үзэмжийг ширтэн алхана. Хэн ер нь тэднийг нас биенд хүрч байгаа залуус гэж харах юм бэ?
"Жонгүг?" хэмээн гудамжаар зөрөн өнгөрөх залуу инээмсэглэсээр хэлэв. Жонгүг түүндээ гараа цохин мэндлээд "Ах аа, хэзээ ирсэн юм?"
"Ирээд удаагүй байна, харин чи хэзээ ирсэн юм? Evelyn цуг ирсэн үү?"
Evelyn гэх нэрийг сонссон даруйдаа Жонгүгийн царай бараа худал инээд тодруулан "Тэр үлдчихсэн, ирээгүй"
"Аан тийм үү, уулздаг газраа тэгж байгаад нэг уулзацгаая" залууг ийн хэлэн гараа далласаар явахад нь Тэхён руу харвал тэр яг л дэлгүүрт байсан өөр шиг нь хөмсгөө зангидаад зогсож байх аж.
"Надад чамаас асуух гурван асуулт байна. Нэгдүгээрт саяных хэн юм? хоёрдугаарт Evelyn гэж хэн юм? гуравдугаарт байнга уулздаг газар гэж юу гэсэн үг вэ?" хэмээн Тэхёныг уртаар амьсгаа аван тайвнаар асуухад Жонгүг түүний уруул дээр үнсэх гараас нь хөтлөөд "Анхны болзоон дээрээ ийм юм ярьж болохгүй ээ, алив явж амттан идэцгээе" гээд ойрхон байх кафе рүү түүнийг чирсээр хурдан хурдан алхаж эхлэв.
.
Mizuki:
Шинэ хэсэг өгөхгүй зөндөө удсанд уучлаарай~ ахиж ингэж алга болохгүй ээ л гэж бодож байна кк гэснээс, бид нар ингээд хариулт байхгүй 3 асуулттай боллоо доо :>
YOU ARE READING
𝘔𝘰𝘯 𝘱𝘦𝘵𝘪𝘵 𝘢𝘮𝘢𝘯𝘵 (ДУУССАН)
Fanfictions h o r t s t o r y ! b x b ! "Жаал аа, чи надтай болзмоор байна уу?" Тэхёны жаал гэж дуудах хөвгүүн балмагдсан хэдий ч эелдэг байхыг хичээн "Уучлаарай, би гей биш" "Тэгээд юу гэж? Би ч бас гей биш"