15.

1.1K 187 21
                                    

"Санах байх даа" Тэхёныг гаргаж өгөхдөө Жонгүг ийн хэлээд ахин дахин түүний уруул  дээр өөрийнхийгөө буулгасаар эцэст нь нэг юм арай ядан түүнийг хичээлд нь үдэв.

Өдөр хоног яг л урьдынх шигээ. Тэд хамт сэрж, цугтаа хооллож, нэгэндээ эрхэлж хэвтэн, бие биедээ сайхан үгс хэлж бас халуу дотноор тэврэн үнсээд л.

Гэхдээ өнөөдөр бусад өдрөөс арай л илүү онцгой. Учир нь өнөөдөр Жонгүг түүнд албан ёсоор үерхэх санал тавихаар Юнги ахтайгаа тохирсон юм.

"За жаал минь, сандарч байна уу?" Жонгүгийг өөрийнх нь машинд суухад Юнги ийн хэлээд түүнийг шоолох аятай инээв.

"Мэдээж хэрэг! Тэр өгсөн цэцгийг маань нүүр лүү минь шидчихээд гараад явах вий гэхээс бүр хамгийн их айж байна"

Хариуд нь Юнги тайвшруулах мэт түүнийг мөрөн дээр аяар товшоод "Зүгээр дээ, би тэгэхгүй гэдэгт итгэлтэй байна. Чиний үерхэх санал тавих санаа чинь үнэхээр сайхан байсан. Их мөнгө орсныг нь эс тооцвол" гээд буйлаа гарган дүүгийнхээ өмнөөс догдлон инээмсэглэх аж.

Юнгигийн хэлсэн үг үнэн. Жонгүг Тэхёнд зориулан багагүй мөнгө гаргаж байгаа. Учир нь тэр ээжээсээ тусламж аван зөвхөн Тэхёнд зориулан цэцэрлэгт хүрээлэнг нэг өдрөөр нь түрээсэлж, үүгээр ч зогсохгүй арван мянган дрон нисгэн "надтай үерхэх үү?" гэх үгийг агаар дээр бичүүлэхээр болсон юм.

Жонгүг Юнги ахтайгаа хамт яван Тэхёнд зориулан цэцгийн баглаа авч, дроны үзүүлбэр ч мөн бэлэн болсон эсэхийг шалгаад буцан гэртээ ирэв. Одоо зөвхөн тэдэнд Тэхёны тарахыг л хүлээх үлдэх шив.

"Чамайг санаад үхэхээ шахлаа" Тэхён хаалгаар орж ирсэн даруйдаа ийн уйлагнан хэлсээр, Юнгиг ирсэн гэдгийг ч анзааралгүй сурсан зангаараа Жонгүгийн өвөр дээр гарч суун түүнд эрхэлж эхлэв.

Юнги хоолойгоо чангахан засаад "Хэдийгээр орой болж байгаа хэдий ч би насанд хүрэгчдийн зүйл үзэхийг хүсэхгүй л байна шүү" гэхэд нь Тэхён сая л гэрт нь зочин ирсэн гэдгийг мэдэн хурдхан хайртынхаа энгэрээс салан түүнд бөхийн "Сайн байна уу, та?"

"Та хоёрын ийм байдлыг ахиж харахгүй л бол их сайн байх бололтой" Юнги Тэхёныг ичээхийг оролдон ийн хэлэхэд Жонгүг "За энэ ч яах вэ, хонгор минь хурдан хувцсаа сольчхоод ир, хоёулаа болзоцгооё. Өнөөдөр Юнги ах бидний жолооч байх болно" гэсээр сүүлийн өгүүлбэрээ чангаар хэлээд ялалтын инээмсэглэл тодруулав.

𝘔𝘰𝘯 𝘱𝘦𝘵𝘪𝘵 𝘢𝘮𝘢𝘯𝘵 (ДУУССАН)Where stories live. Discover now