13.

893 180 19
                                    

"Бурхан минь!"

Гадаа хэдийн гэгээ тасран, цагийн зүү шөнийн арван хоёр цагийг зааж байхад Тэхён одоо ч гэртээ ирээгүй байсанд Жонгүг бухимдан ийн хэлээд түүний утас руу ахин залгав.

Гэвч тэр одоо ч утсаа авахгүй хэвээр байсанд түүнийг "Гуйя, утсаа ав л даа" гэсээр яахаа үл мэдэн дороо холхиж байхад ард нь түүний хаанаас ч үнэрлээд таних хөвөн чихрийн амтлаг бөгөөд зөөлөн үнэр сэрт хийхэд Жонгүг Тэхёныг байгаасай хэмээн зүрхэндээ хэдэн мянган удаа шивнэсээр эргэн харлаа.

Ким Тэхён. Өчигдөрхөн салсан хэдий ч яг л хэдэн сар жил хараагүй мэт санаж бэтгэрч, хүсэж хүлээсэн түүний хайртай залуу.

"Уучлаарай" Өөрийнх нь бүхэл өдрийн турш тэвчээртэйн аргагүй хүлээж суусан хүн нь ч мөн адил түүнийг хүлээн гэрийнхээ гадаа зогсож байсанд Тэхён тэсэлгүй ийн хэлээд түүний өөдөөс харж зогссон хэвээр нулимс дуслуулж эхлэв.

Тэхёныг гэнэтхэн уйлаад эхэлсэнд Жонгүг түүнийг тайвшруулахаар дулаанаар тэвэрч өгөн, нурууг нь зөөлнөөр илээд "Өөрөө дараа нь ингэх байсан юм бол өчигдөр яагаад намайг яв гэсэн юм бэ?" хэмээн шоолонгуй хэлээд түүний нүд рүү ширтэх аж.

"Мэдэхгүй!" Тэхён ээрч түгдэрсээр хошуу цорвойлгон ийн хэлэхэд Жонгүг яг л урьдынх шигээ түүний уруул дээр үнслээ. Харин Тэхён яг л үүнийг хүлээж байсан мэт нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулан түүнд үнсүүлсэн зогсоно.

Нэг хоёр гурав. Үнсэлтээ салгасан даруйдаа нэгнээсээ ичин харцаа доош бууруулан, газар ширтэн зогсох тэд. Хэн хэн нь юу хэлэхээ үл мэдэх энэ эвгүй уур амьсгал.

"Нөгөө...гэртээ орох уу?" Эцэст нь Тэхён ийн хэлэхэд Жонгүг нүдээ бүлтийлгэх шахам түүн рүү хараад "Бид эвлэрчихсэн үү?"

"Эвлэрээгүй байсан бол бид саяны зүйлийг хийхгүй байх байсан юм" Тэхёныг улайх хацраа дарсаар ийн хэлэхэд Жонгүг мэдэн будилсан мэт царай гарган "Бид сая юу хийсэн юм?"

Жонгүгийг яг л хуучин шигээ ямар ч ичсэн шинжгүй ийн асуухад  Тэхён дөрвөлжин инээдээ тодруулан "Бид сая үнсэлцсэн биз дээ, хайр аа" хэмээн түргэн хэлчхээд ичсэндээ хурдхан гэр лүүгээ орохоор гүйх ажээ.

.
Mizuki:
19 хоног алга болсон хүн юм чинь өдөр болгон шинэ хэсэг өгөхгүй бол болохгүй биз дээ😝

𝘔𝘰𝘯 𝘱𝘦𝘵𝘪𝘵 𝘢𝘮𝘢𝘯𝘵 (ДУУССАН)Where stories live. Discover now