"Баяртай, хайртай шүү!" Жонгүг өнөөдөр Тэхёныг хүргэж өгөхөөр сургууль руу нь хамтдаа явсан ба түүнийг хичээлдээ орохоос нь өмнө ийн хэлээд хариу хэлэхийн завдалгүй буцан гүйв.
Тэхён эргэж ч харалгүй гүйх найз залуугаа харан инээмсэглээд "Одоо л нэг надаас дүү санагдаж байх чинь" гэж амандаа бувтнасаар анги руугаа зүглэлээ.
...
Францад байна уу гэлтэй уран хийц бүхий тавилгууд, халуун кофе шоколадтай бялууны үнэр. Энэ газар бол Жонгүгийн өмнө нь хамгийн ихээр цагийг өнгөрөөдөг байсан газар бөгөөд танил ах Юнгитэйгээ уулзахаар ахин энд ирээд байгаа нь энэ юм.
"Эртээд цуг явж байсан хөвгүүн чинь хэн юм?" Юнги замаар холхих хүмүүсийг ширтсээр асуув.
Жонгүг дагзаа маажаад "Яривал их түүх ч гэсэн, ямартай ч тэр бол миний найз залуу, Тэхён гэдэг юм"
"Бурхан минь, Evelyn та хоёр одоо ч салаагүй байгаа биз дээ? Чи ер нь юу хийгээд яваад байгаа юм? Ээжийнхээ гэрт байгаа юу, чи ер нь хаана амьдраад байгаа юм?" Юнгиг бяцхан дүүдээ санаа зовон үглэж эхлэхэд Жонгүг сандлаа хойш налан хүндээр санаа алдаад "Evelyn зүгээр л надаас харьцаагаа тасалчихсан, тиймээс бид бараг л салсан гэсэн үг. Бас би ээж дээр очихгүй байгаа, шинэ байр олох хүртлээ Тэхёнтай цуг амьдрахаар болсон"
Хэдийгээр Жонгүгийг харахад аз жаргалтай, санаа зовох зүйлгүй мэт харагддаг боловч яг үнэндээ ардаа ямар их зовлон шаналал туулж байсныг хамгаас сайн мэдэх хүн бол Юнги юм. Тийм болохоор ч тэр үү, дүүгийнхээ ээдрээтэй амьдралыг сонсоод тэр хэсэг дуугаа хураасан юм.
"Чи манайд байж болно шүү дээ, Тэхён чинь бодвол гэр бүлтэйгээ л цуг байдаг байлгүй" хэмээн ахыгаа эелдгээр инээсээр хэлэхэд Жонгүг юу ч үл өгүүлэх харцаар нүд рүү нь ширтсээр "Хэдхэн сарын өмнө аав ээжийнх нь дээрээс барилгын төмөр унаад нас барчихсан гэсэн"
"Золиг гэж арай ч үгүй байлгүй дээ!"
Жонгүг цочирдсондоо чангаар уулга алдах ахыгаа шоолох шиг инээгээд "Миний амьдрал ийм л байна даа ах минь, одоо явахгүй бол болохгүй Тэхён хичээлээсээ ирэх дөхөж байгаа байх" гээд түрүүлэн кафег орхилоо.
Түүнийг гэртээ ирэхэд Тэхён аль хэдийнээ хичээлээсээ таран гэртээ ирсэн байх ба хоол хийж чаддаггүй учраас өндөг шаран Жонгүгт үлдээсэн байв. Шарсан өндөг нь байсан ч өөрөө байхгүй байсанд Жонгүг гайхан хувцсаа солихоор өрөөндөө орвол өнөөх хайгаад байсан хайрт нь орон дээр нь тухтай гэгч нь унтаж байх аж.
Тэр Тэхёны хажууд очиж хэвтэн бэлхүүсээр нь тэврээд, гараа үсээр нь гүйлгэн "Би чиний найз залуу чинь байж болох болов уу?" хэмээн санаа алдсаар толгойгоо мөрөнд нь наан зөвхөн Тэхёнаас л үнэртдэг хөвөн чихрийн үнэрийг нь алдчих вий гэх шиг шуналтай нь аргагүй үнэрлэв.
"Бурхан минь чамайг харахаар яагаад зүрх ингэж хурдан цохилоод байдаг байна аа?" Жонгүг өөртэйгөө ярин ийн амандаа бувтнасаар түүнийхээ юу юунаас ч илүүтэй сайхан царайг ширтэн хэвтэх ба удалгүй түүний ч бас нойр хүрсэн бололтой нүд нь анилдсаар Тэхёны мөрийг дэрлээд гүн нойрондоо автаж орхилоо.
.
Mizuki:Бичвэр маань 1К уншигч хүрчихжээ~ баяртай байгаа болохоор ахиад нэг хэсэг өгмөөр байгаа ч Zuki-гийх нь бие жаахан өвдөөд байгаа тул чадахгүй нь ээ ТㅅT Удахгүй шинэ хэсгээрээ уулзана гэж найдаж байна♡

YOU ARE READING
𝘔𝘰𝘯 𝘱𝘦𝘵𝘪𝘵 𝘢𝘮𝘢𝘯𝘵 (ДУУССАН)
أدب الهواةs h o r t s t o r y ! b x b ! "Жаал аа, чи надтай болзмоор байна уу?" Тэхёны жаал гэж дуудах хөвгүүн балмагдсан хэдий ч эелдэг байхыг хичээн "Уучлаарай, би гей биш" "Тэгээд юу гэж? Би ч бас гей биш"