"Ингэхэд чи яасан айхтар хүүхэд вэ?"
Тэхёныг машин барин явах зуураа ийн хэлэхэд залуу хөвгүүн хөмсгөө өргөн түүн рүү хачин хараад "Яасан гэнэ ээ?"
"Битгий уурла жаал аа, чи аль хэдийн манайд байхаар шийдсэн атал надад нэрээ ч хэлээгүй байгаа юм байна шүү дээ"
"Аан...Намайг Жон Жонгүг гэдэг" түүнийг ингэж хэлээд дуугаа ахин хураасанд Тэхён бага ч болов түүнийг мэдэж авахаар "Чи хаанаас, яах гэж энд ирсэн юм?" хэмээн асуув.
Жонгүг цонх ширтсэн хэвээр "Аав ээж хоёр маань салчихсан. Би эгчийндээ байдаг байсан ч тэнд баймааргүй байсан болохоор зугтчихсан. Одоо харин таны найз залуу болчхоод л явж байна даа"
Тэхён түүний эцэг эхийн талаар сонсоод түүнийг өрөвдсөн ч, сүүлийн өгүүлбэрийг нь сонссон даруйдаа тэсэлгүй инээд алдан түүний хацраас чимхээд "Найз залуу гэнэ шүү, жаахан юм байж найз хөвгүүн гэл дээ"
Жонгүг түүний хацрыг гэнэт чимхсэнд багахан гайхах шиг болон түүн рүү алаг нүдээрээ хараад буцан гадаах үзэмжийг цонхоор харж эхлэв.
Үүнээс цааш тэдний дунд ахин харилцан яриа өрнөсөнгүй. Тэхён түүнийг их яриасаг нэгэн байх гэж бодсон боловч тэр эсрэгээрээ их чимээгүй нэгэн байсан юм. Жонгүг бүр түүний нэрийг ч асуусангүй. Магадгүй үүнд түүний багадаа авсан сэтгэлийн шарх ч нөлөөлсөн байж магадгүй биз.
"За, энэ миний гэр дээ" Тэхён жирийн нэгэн орон сууцны гадаа ирэн ийн хэлээд Жонгүгт хаалга онгойлгож өгөхөд тэр Тэхён руу нүдээ эргэлдүүлэн харсаар дургүйлхэн буув.
"Бодсоноос цэвэрхэн байна гээч" Түүнийг орж ирэхэд Тэхёны гэр ахлах сургуулийн эрэгтэй сурагч амьдардаг гэхэд хэтэрхий цэвэрхэн байсанд Жонгүг амаа ангайсаар ийн хэллээ.
Тэхён дагзаа маажин инээмсэглээд "Тоос шороонд дургүй болохоор л"
"Танийг өдөр болгон өөр охин авч ирдэг, тэгээд гэр чинь архины шил, бохир хувцсаар дүүрэн байдаг гэж дотроо төсөөлж байлаа" хэмээн Жонгүг хэлээд буйдан дээр тухлан хэвтэв.
Тэхён түүний хэлсэн үгэнд гайхан Жонгүг рүү тонгойн харж, нүүрээ хөдөлбөл л уруул нь нийлэхээр зайд аваачин "Юу гэсэн бэ, жаал аа?"
Түүнийг ийн хэлэхэд Жонгүг огтхон ч айж ичиж сандарсангүй, харин ч ёжтой инээн түүний уруулд уруулаа наагаад "Таныг playboy гэж хэллээ"
Жонгүгийг үнсэнэ гэж Тэхён огтхон ч бодоогүй тул сандран түүний дээрээс босон уруулдаа хүрээд "Миний анхны үнсэлт байсан шүү дээ. Хүнийг шууд үнсээд чи өөрөө playboy мэдэв үү!" гэсээр уйлагнаж эхлэв.
Тэхёныг хүн бүр олон охидын зүрхээр нааддаг playboy гэж боддог ч үнэн хэрэгтээ тэр хүнтэй үнсэлцэх байтугай бүр үерхэж ч үзээгүй гэнэн цайлган нэгэн байсан юм.
"Ингэхэд таныг хэн гэдэг вэ, playboy ах аа?" Жонгүг түүний гомдоллон уйлагнахыг огтхон ч тоолгүйгээр ийн асуухад Тэхён "Намайг Ким Тэхён гэдэг. Тэгсэн ч намайг битгий playboy гэж дуудаад бай!"
Түүнийг ахин уйлагнаж эхлэхэд Жонгүн "Ойлголоо, тэгвэл хайрт минь гэж дуудаж байя" гэсээр түүн рүү нүдээ ирмээд Тэхёны өөрт нь гаргаж өгсөн өрөөг зүглэв.
Тэхён харин саяхан болоод өнгөрсөн үйл явдлаас болж багахан цочролд орсон учир зочны өрөөнд номхон зогссоор хоцрох аж.
Mizuki:
Сая алдаа засагчаар энэ хэсгээ шалгаж үзлээ, тэгсэн огт анзааралгүй нилээн хэдэн үгэн дээр алдаа гаргажээ. Та нарыг уншиж байхад ямар нэгэн алдаатай үг харагдвал хэлээд өгч байгаарай , за юу ☺
YOU ARE READING
𝘔𝘰𝘯 𝘱𝘦𝘵𝘪𝘵 𝘢𝘮𝘢𝘯𝘵 (ДУУССАН)
Fanfictions h o r t s t o r y ! b x b ! "Жаал аа, чи надтай болзмоор байна уу?" Тэхёны жаал гэж дуудах хөвгүүн балмагдсан хэдий ч эелдэг байхыг хичээн "Уучлаарай, би гей биш" "Тэгээд юу гэж? Би ч бас гей биш"