"Ер нь сонин санагдчихлаа"
Тэхён байгалийн ухааны хичээл дундуур балаа ширээн дээр чангахан тавиад утсаа гаргаж ирэн Жонгүг руу зурвас бичиж эхлэх аж.Энд юу болоод байгааг товчхон дурдвал, өчигдөр тэд кафед орон амттай зүйлс идэн, өөрсдийнхөө талаар илүү их ярилцсан юм. Үүний үр дүнд Тэхён Жонгүгаас түүний ах гэж дуудсан гудамжинд таарсан залуугийн тухай асуухаа мартан гэртээ орж ирээд л түүнтэй тэврэлдээд унтсан ба яг одоо буюу хичээл дээрээ зөрөөд өнгөрсөн танихгүй нэгний тухай гэнэт санаж байгаа нь энэ юм.
[Тэхён:
Чиний ах гэж дуудсан тэр хүн хэн юм?Жонгүг:
Ийм хартай байсан юм уу? Гэртээ ирэхээр чинь хэлж өгьеТэхён:
Тэгвэл одоо очлооЖонгүг:
Бүр ийм их хартай юм уу? Юутай ч хурдан ирээрэй❤]Тэхён түүний явуулсан зүрхтэй эможиг харан инээмсэглэсэн ч өнөөх залуугийн тухай бодон хөмсгөө гурвалжин болтол нь зангидсаар "Хатагтай Сун!"
"Юу болов, Ким Тэхён?" Түүний байгалийн ухааны багш Хатагтай Сун ийн хэлээд түүн рүү хялам хийв.
Тэхён хариуд нь инээмсэглэн босож яван хаалганы урд ирж зогсоод "Найз залуугаа санаад галзуурах гээд байгаа болохоор ингээд явлаа, сайхан хичээл байлаа" хэмээн хэлээд арагш ч харалгүй гарч одлоо.
"Баярлалаа миний хичээлийг тасалж байгаад!" Хатагтай Сун ийн түүний араас хашхирахад Тэхён хонгилоор алхсан хэвээр "Таны хичээлийг биш бүх хичээлээ тасалж байна!" хэмээн хариу орилох аж.
Энд үед Жонгүг өдрийн хоолоо идэн зурагт үзэн сууж байх бөгөөд Тэхёныг үнэхээр хичээлээ таслаад хүрээд ирнэ гэж бүр зүүдлээ ч үгүй байж байсан юм.
"Тэр хэн юм?" Тэхёныг хаалгаар орж ирсэн даруйдаа чангаар ийн хэлэхэд Жонгүг цочсоноосоо болоод золтой л орилчихсонгүй.
Тэхёны хувцас нь бага зэрэг замбараагүй харагдаж байх бөгөөд түүний замбараагүй болсон үс, хүзүүг нь даган урсах хөлс, хүндээр амьсгаадан түнхэлзэх цээжийг нь харвал түүний энэ хүртэл хэр яарч ирсэн гэдэг нь тодорхой байлаа.
"Бурхан минь! Та ч үнэхээр хөөрхөн юм аа!" Жонгүг тэсэлгүй түүнийг үнсэн буйдан дээр хамтдаа суугаад "Гэхдээ хичээлээ тасалж болохгүй шүү дээ"
Тэхёны хөмсөг одоо ч гурвалжин хэвээр "Чи миний асуултад хариулаагүй л байгаа шүү"
Түүнийг бухимдангуй ийн хэлэхэд Жонгүг түүнийг өвөр дээрээ суулган нүд рүү нь ширтээд "Тэр манай дээд ангийн ах түүнийг Юнги гэдэг, бид нэг сагсны багт байдаг байсан болохоор бид их дотно л доо"
"Тэгвэл Evelyn гэж хэн юм?" Ердийн Тэхён байсан бол түүний өвөр дээр сууснаас болж ичээд үхэх байсан биз. Гэхдээ яг одоо тэр үнэхээр их бухимдсан байгаа болохоор Жонгүг түүнийг яаж ч ичээж чадахгүй л болов уу.
Жонгүг гүнзгий амьсгаа аваад "Уурлахгүй шүү...миний найз охин байгаа юм аа"
Тэхён юу гэхээ мэдэхгүй байгаа бололтой хэсэг чимээгүй суусны эцэст үсрэх шахам түүний өвөр дээрээс буун хүнд хүнд алхсаар өрөө лүүгээ ороод өөрийгөө уурласныг илтгэх мэт хаалгаа чангаар хааж орхив. Гэхдээ түүний энэ үйлдэл Жонгүгт өхөөрдөм санагдаад байгаа нь гайхмаар.
Жонгүг ч мөн үсрэх шахам буйдан дээрээс босоод түүний өрөөний үүдэнд ирж зогсоод "Хуучин найз охин гэх гэж байсан юм аа, хайр аа~"
Тэхён түүний нялуунаар дуудсан 'хайр аа' гэдэг үгэнд улайсан нүүртэй чигээр хаалгаа нээгээд ичсэн нүүрээ нуухын тулд түүнийг чангаар тэврээд "Эхнээсээ ингээд хэлчихгүй, хүнийг өсвөр насны охин шиг болгоод хаячих юм"
Өдөр хоног, минут секунд өнгөрөх тутам тэд бие биедээ татагдаж бас нэгнээ улам мэдсээр л. Гэхдээ тэдэнд нэгэндээ хэлээгүй үлдээсэн зүйлс байгаа болов уу?
.
Mizuki:
Ямар нэг хүнд сэдэв гарахгүй иймэрхүү хөнгөн зүйлсүүд л гарах болно, гэхдээ дундуур нь хэсэг салгахыг байя гэхгүй. Гэснээс байна шдээ та нарт миний "энийгээ засаарай" гээд хэлмээр байгаа зүйл байна уу?
Жишээ нь "харилцан яриа ихтэй юм аа" гэдэг ч юм уу~ гэхдээ би үнэхээр харилцан яриа багатай байлгамаар байгаа ч чадахгүй байна Т^T
YOU ARE READING
𝘔𝘰𝘯 𝘱𝘦𝘵𝘪𝘵 𝘢𝘮𝘢𝘯𝘵 (ДУУССАН)
Fanfictions h o r t s t o r y ! b x b ! "Жаал аа, чи надтай болзмоор байна уу?" Тэхёны жаал гэж дуудах хөвгүүн балмагдсан хэдий ч эелдэг байхыг хичээн "Уучлаарай, би гей биш" "Тэгээд юу гэж? Би ч бас гей биш"