"Хонгор минь, чи хаалгаа тайлчих" хаалганы хонх нь дуугарахыг сонсохдоо Жонгүг хайртдаа хандан ийн хэлэв. Энэ магад түүний амьдралдаа хийж байсан хамгийн буруу сонголт нь ч байж мэднэ.
Хаалга нээв үү, үгүй юу танил бус царай үзэгдэхэд Тэхён аль болох эелдэг байхыг хичээн "Юнги ах аа...найз бүсгүй чинь юм уу?" хэмээн дагзаа маажсаар инээмсэглэв.
Хариуд нь Юнги эв хавгүй инээсэн болоод "Нэг тиймэрхүү л..."
Урт шаргал үс, усан биндэрьяа мэт цэнхэр нүд, өөгүй сайхан арьс, өв тэгш сайхан бие. Тэхён яагаад ч юм түүнээс сүрдэх мэт боллоо.
"Хайрт минь-" Жонгүг хүрмээ өмссөөр гарч ирэн ийн хэлээд үүдэнд нь зогсох хуучин найз бүсгүй, амны хайрцгаараа "өөр арга байсангүй" хэмээн гэмшингүй хэлэх ах, хуучин хайртыг нь харан биеэ хураан зогсох найз залуугаа хараад хэлэх гэсэн үгээ залгив.
Хариу болгон Evelyn түүний хацар дээр үнсэн "Тийм ээ! Чамайг хүлээж тэсэхгүй байсан учир хайрт нь өөрөө нисээд ирлээ" гэж хэлээд баяртайгаар дороо дэвхцэх аж.
Тэхён зөв сонссон эсэхдээ эргэлзэн Жонгүг рүү харах ба өөр рүү нь юу ч үл хэлэн дэмий л гэмшингүй ширтэн зогсох түүнийг хараад энд юу болоод байгааг сая л нэг ойлгох шиг боллоо.
"Хайртыгаа яагаад үүдэнд зогсоогоод байгаа юм бэ? Орохыг урь л даа" Тэхён түүний дэргэд нулимс унагахыг хүсээгүйдээ гүнзгий амьсгаа авсаар ийн хэлээд "Би амраг хосуудад саад болоод яах вэ" хэмээн хариугүй аньсагыг нь давж урсах гэж байгаа нулимсаа үзүүлэхгүй гэсэндээ Жонгүгийг хариу ч хэлэхийн завдалгүй гарч одов.
Харин яг энд юу болоод байгааг ганцаараа л мэдэхгүй байгаа Evelyn "Ах чинь байсан уу?" гэсээр түрүүхэн гарсан Тэхёнтай албан ёсоор танилцаагүйдээ харамсан зогсоно.
Дүүгээ яг одоо хайртынхаа араас гарч гүйн эмэгтэй хүнийг ганцаар үлдээж чадахгүй гэдгийг Юнги сайн мэдэж байлаа. Тийм ч учраас тэр "Залгаарай" гэж хэлээд Тэхёны араас түргэвчлэв.
Жонгүг ах нь түүний араас явсанд бага ч гэсэн тайвшрах шиг болон гүнзгий амьсгаа аваад "Бидэнд ярилцах их зүйл байгаа байх аа" гэсээр түүнийг орохыг урив.
Evelyn хэсэг хугацаанд яагаад холбоогүй байсан талаараа ярихаас ам нь загатнан зочны өрөөг яаравчлах бол Жонгүг харин хэрхэн хайргүй болсон гэдгээ түүнийг гомдоолгүйгээр хэлэх вэ хэмээн толгойгоо гашилгасаар дэмий л шал ширтэн урамгүйхэн алхана.
.
Mizuki:
Энэ хоёрыгоо ганц хоёр өдөр зовоох уу, аль эсвэл ингээд Юнгигийн ачаар эвлэрүүлэх үү? Бодлоо хэлбэл баярлана шүү~ Бас удахгүй шинэ бичвэр эхлүүлэх бодолтой байгаа учир санал болгох ship байвал бичээрэй ;)
YOU ARE READING
𝘔𝘰𝘯 𝘱𝘦𝘵𝘪𝘵 𝘢𝘮𝘢𝘯𝘵 (ДУУССАН)
Фанфикшнs h o r t s t o r y ! b x b ! "Жаал аа, чи надтай болзмоор байна уу?" Тэхёны жаал гэж дуудах хөвгүүн балмагдсан хэдий ч эелдэг байхыг хичээн "Уучлаарай, би гей биш" "Тэгээд юу гэж? Би ч бас гей биш"
