11.

971 179 21
                                    

"Чи намайг ичээчихлээ" түүнийг нойрноосоо сэрэн нүдээ нээхэд Тэхён түүнийг хайрлангуй харцаар ширтэн өөдөөс нь хараад хэвтэж байсанд Жонгүг сандарсандаа түргэн гэгч нь өндийн дээшээ босов.

Тэхён түүний гараас татан буцан өөрийнхөө дэргэд хэвтүүлээд "Хүн ичээх ийм гоё байдаг юм уу?" гэсээр инээмсэглэн түүний улайсан хацар дээр ээлж дараалан үнсэх аж.

"Бурхан минь чи намайг ахиад ичээгээд байна" Жонгүг улаан нүүртэйгээр ийн бухимдангуй хэлээд орноос үсрэх шахам буугаад хар хурдаараа угаалгын өрөөг зүглэв.

Тэхён харин түүний эгдүүтэй үйлдэлд цочирдон чангаар инээгээд "Хурдлаарай, ямар нэгэн зүйл идэцгээе" хэмээн хэлээд хоолны өрөө рүү явлаа.

Тэд хамтдаа амьдарч эхлээд тав хонож байгаа бөгөөд анхныхыгаа бодвол хамаагүй дотно болсон гэдгийг би битгий хэл та ч сайн мэдэж байгаа биз. Гэвч тэд бие биедээ хайртай гэж хэлж, хайр дүүрэн харцаар ширтэж бас үнсэж байгаа хэдий ч одоо ч албан ёсоор болзож эхлээгүй хэвээр байгаа билээ.

"Надтай үерхэх үү?" Тиймээс Тэхёны толгойд энэ үгийг түүнд хэлэх бодол гэнэт төрсөн ба тэр одоо Жонгүгийг угаалгын өрөөнөөс гарч ирэхийг нь хүлээн ганцаар сууж байгаа юм.

"Би чамайг үхчхэж л гэж бодлоо" Жонгүгийг гарч ирсэн даруйд Тэхён түүнийг ийн хэлэн тэврэн авахад тэр түүний тэврээс бушуу салан үг дуугаралгүй сандал татан суув.

Тэхёнд түүний энэ үйлдэл хачин санагдсан ч нойрноосоо бүрэн сэрээгүй байгаа бололтой гэж бодон юу ч болоогүй мэт инээсээр "Надад чамаас асуух зүйл байна"

"Тэрнээс чинь өмнө би чамд юм хэлж болох уу?" Жонгүгийг доош ширтэн сул дуугаар асуухад Тэхён гайхсан хэдий ч хайр дүүрэн ширтсээр дуртай нь аргагүй толгойгоо дохих аж.

"Би чамд юу гэж хэлэхээ үнэхээр мэдэхгүй байна. Одоо миний чамд хэлэх зүйл намайг чамайг ашигласан мэт санагдуулж магадгүй ч чамайг миний яриаг тайван сонсоосой гэж хүсэж байна" Жонгүг ийн хэлэн гүнзгий амьсгаа аваад яриагаа цааш үргэлжлүүлэн "Бидний анх уулздаг өдрийг санаж байна уу? Тэр өдөр би яг үнэндээ энд байдаг гэрээсээ зугтчихсан юм. Тийм ээ, би хөдөөнөөс ирсэн жаал биш. Харин 4 жил Америкт сурч байгаад эх орондоо ирсэн даруйдаа ээжтэйгээ маргалдаад гэрээсээ зугтчихсан жирийн нэг хөвгүүн. Гэхдээ албаар танайд байгаад байгаа юм биш шүү, биднийг тэр өдөр цаанаас нь уулзуулчихсан"

Тэхён түүний үгийг сонссон даруйдаа гараас нь чанга атгаад "Хайрт минь дээ, ийм зүйлийг хэлэх гээд л нухацтай царайлаад байсан юм уу?" гэхэд Жонгүг ч мөн түүний гарыг зөрүүлэн атгаад эв хавгүй инээмсэглэн "Гуйя, миний одоо хэлэх зүйлийн үг бүрийг анхааралтай сонсоорой"

"Ямартай ч тэгье ээ" Тэхён дотроо өөрийнх түүнд хэлэх гэж байсан "надтай үерхэх үү?" гэх үгийг Жонгүг өөрт нь түрүүлэн хэлэх гэж байна гэж бодож байсан ч түүний хэлэх үг энэ биш байсан нь үнэхээрийн харамсалтай.

"Гуйя, тайван байгаарай. Энэ зүйл чиний эцэг эхийн ослын тухай л даа...Үнэндээ тэр санамсаргүй осол гаргадаг барилгын компани манай ээжийн компани байгаа юм. Бурхан минь гуйя тэд чамтай яаж харьцсаныг би хэдийгээр мэдэхгүй ч би тэдний өмнөөс уучлал гуйж байна. Бас гэрээсээ зугтах болсон шалтгаан минь ч энэ ослын талаар байсан юм шүү, мэдэхгүй ээ зүгээр л намайг уучлаарай"

Хайртай хүн чинь атгасан гараа аажмаар суллан, өөдөөс чинь нулимстай нүдээрээ ширтэх энэ мэдрэмж. Гараа салгахад л дэлхий тэр чигтээ хөмрөөд уначих юм шиг, нулимс нь урсахад л ахин хэзээ ч хамт байхгүйгээр нисээд одчих юм шиг тэр мэдрэмж.

"Тэд надтай яаж харьцсаныг би хэлэх үү? Гайхалтай нь тэд надтай үнэхээр хөгийн харьцсан шүү, яг л хөөрхий өнчин жаал гэж байгаа юм шиг. Гэхдээ харамсалтай нь чи энэ мэдрэмжийг мэдэрч үзээгүй болохоор ямар их өвддөг гэдгийг нь мэдэхгүй байх л даа"
Тэхён урсах нулимсаа арчин инээмсэглэн түрүүлэн босохоор өндийхөд Жонгүг түүний гараас атган энгэртээ чангаар тэврэв.

Тэр тэвэрсэн чигтээ Тэхёны нурууг зөөлөн илэн "Тийм ээ би мэдэхгүй. Тийм болохоор л одоо ингээд чамаас уучлал гуйгаад зогсож байна. Чи намайг харахыг хүсэхгүй байвал би явж чадна, чи намайг цохимоор байвал хүссэнээрээ цохиж ч болно. Чи надад юу ч хийж, надаас юу ч хүссэн болно, учир нь би чамд дурлачихсан, Тэхён аа."

Жонгүг хэдийгээр чин сэтгэлийнхээ үгийг сэтгэл догдлом хэлсэн боловч Тэхёны саяхан сонссон цочирдом мэдээ түүнд хэтэрхий хүндээр туссан бололтой. Тэхён түүний энгэрээс салан өрөөндөө орон хаалгаа түгжээд "Гуйя, зүгээр л яв. Хэрвээ би чиний царайг харвал юу ч бодохгүйгээр чиний сэтгэлийг шархлуулах үгс хэлэх гээд байна. Тиймээс зүгээр л намайг ганцаар орхиод өг" хэмээн чангаар хашхирав.

"Хэрвээ чи хүсэж байгаа бол..." Жонгүг түүний хаалганы өмнө ирээд ийн аяар шивнээд явмааргүй байгаа хэдий ч Тэхён хүссэн болохоор гунигтай инээмсэглэл тодруулсаар гарч одлоо.

Харин одоо тэдний гэр анир чимээгүй бас нам гүм. Гагцхүү Тэхёны гомдол харуусал тээн уйлах дуу л энэ гэрт сулхан цуурайтна. Яг л түүний эцэг эхийгээ алдсан тэр үеийнх мэт...

.
Mizuki:
Удаж удаж шинэ хэсэг өгөхдөө ийм бантан шиг юм бичсэндээ уучлал гуйж байна аа :<
Надад үнэхээр 100-200 үгтэй бичвэр бичих нь зохих юм байна гэдгийг одоо л ойлгож байна өө~

𝘔𝘰𝘯 𝘱𝘦𝘵𝘪𝘵 𝘢𝘮𝘢𝘯𝘵 (ДУУССАН)Where stories live. Discover now