Жонгүг хэсэг юу гэж хэлэхээ бодсоны эцэст юун түрүүнд түүнээс яагаад ор сураггүй алга болсон талаар нь асуухаар шийдэн "Эхлээд чи яагаад алга болсноо тайлбарлаж болох уу?"
"Тэр ч тийм том зүйл биш л дээ. Чи намайг ойн судалгаанд дуртай гэдгийг мэднэ дээ? Ойн судалгааны багийн нэг гишүүн бэртээд түүний оронд би явахаар болчихсон юм. Гэнэтийн явдал байсан учраас хэлж амжаагүй юм аа" Evelyn-г нүүр дүүрэн инээсээр ийн ярихад Жонгүг тэр үед өөрийгөө түүний бүх зүйл гэж боддог байсан өөрийгөө шоолмоор санагдана.
"Тийм байж. Одоо миний ярих ээлж байх. Би чамайг хүсэл мөрөөдлөө дагалаа гэж уурлахгүй ээ. Гэхдээ хайртай хүн рүүгээ залгах ганцхан хормын боломж чамд гараагүй гэдэгт гайхаж байна. Магадгүй чи гаргахыг ч хүсээгүй биз, Evelyn. Би чиний хувьд үргэлж хоёр дугаарт байдаг байсан шүү дээ" Evelyn үг дуугарсангүй.
Жонгүг гүнзгий амьсгаа аван цааш үргэлжлүүлэн "Хайр яг л цэцэг шиг гэдгийг чи мэдэх үү? Үргэлж усалж тордохгүй бол хатаж гандаад эцэст нь үхчихдэг. Миний чамайг гэсэн хайр аль хэдийн үхчихсэн, Evelyn. Харин чиний миний ах гэж андуурсан тэр царайлаг залуу миний сэтгэлд мянга мянган цэцэг дэлбээлүүлчихсэн. Тиймээс намайг ойлгоод хурдан бидний гэрээс явахыг хүсье"
Гэр дотор анир чимээгүй. Жонгүг хэдийн үгээ хэлээд дууссан ч Evelyn ус балгасан мэт хэсэг чимээгүй суулаа. Магадгүй тэр үед яагаад ганцхан хором гарган Жонгүг рүү залгаагүйгээ гайхан сууж байгаа биз.
"Би чиний хэлсэн үгтэй санал нийлэхгүй байна аа. Бид хэдийгээр нэгнээсээ удаан хугацаанд хол байсан ч би чамд хайртай хэвээрээ. Чамайг харах бүрийдээ догдолдог, тэвэрмээр, үнсмээр, эрхэлмээр санагддаг хэвээрээ" түүнийг чимээгүй суусны эцэст ийм үгс амнаасаа унагасан нь Жонгүгт таалагдсангүй. Түүнийг бухимдангуй хөмсгөө зангидан үг хэлэхээр амаа нээх мөчид Evelyn түүнийг "битгий" гэх шиг хуруугаараа дохив. Түүний хэлэх зүйл дуусаагүй байгаа аж.
"Гэхдээ би та хоёрт саад хийхгүй ээ. Уран зураг шиг царайлаг залуутай өрсөлдөж зүрхлэхгүй нь. Чи л жаргалтай байвал би ч бас жаргалтай байх болно, Жонгүг. Тиймээс... алив эндээс хурдан гарцгаая! Хайрт чинь чамайг үгүйлж байгаа байх" Evelyn ийн хэлэн түргэн гэгч нь босоход өөрийнх нь хайртай ч өөрт нь хайргүй нэгний халуун тэврэлт түүнийг угтлаа.
Үнэртэн хэрэглээгүй байсан ч түүнээс үнэртдэг зөөлөн гааны үнэр, бүхий л зүйлээс хамгаалах бамбай мэт санагддаг өргөн цээж, атгаж аваад хэзээ ч тавихыг хүсдэггүй түүний гар. Энэ бүгдийг тэр их санажээ. Эргэн мэдрэхдээ нулимс дуслуулах хэмжээний тийм л их.
Evelyn хурдхан нулимсаа гараараа шувтраад "Жон! Түүнд чи хэрэгтэй байгаа!" гэхэд Жонгүг аньсганд нь нулимс тогтсон гэрэлтэм нүдээрээ түүн рүү баярлалаа гэх шиг зөөлөн ширтээд өөрийн хайртай залуугаа эргүүлэн авч ирэхээр яаравчлав.
YOU ARE READING
𝘔𝘰𝘯 𝘱𝘦𝘵𝘪𝘵 𝘢𝘮𝘢𝘯𝘵 (ДУУССАН)
Fanfictions h o r t s t o r y ! b x b ! "Жаал аа, чи надтай болзмоор байна уу?" Тэхёны жаал гэж дуудах хөвгүүн балмагдсан хэдий ч эелдэг байхыг хичээн "Уучлаарай, би гей биш" "Тэгээд юу гэж? Би ч бас гей биш"
