Тэдний хамтдаа амьдарч эхэлсэн эхний өдөр онцын зүйл тохиолдоогүй их л энгийн өнгөрсөн юм. Мэдээж Жонгүгийн Тэхёныг үнссэнийг эс тооцвол шүү дээ.
Маргааш өглөө нь өглөөний хоол идэх зуур Тэхён "Би чамаас нэг зүйл гуйчих уу?" хэмээн түүнээс болгоомжтойгоор асуув.
"Тэг л дээ, хайрт минь" Жонгүг хоолоо идэнгээ ийн хэлэхэд Тэхён хоолондоо хахахаа шахан урдах кофеноосоо балгаад "Би чамаас болж нэг өдөр үхэх юм шиг байна аа, хайрт минь гэж дуудахаа больж болох уу?"
"Тэгвэл playboy гэж дуудах уу?"
Тэхён түүн рүү хялам хийгээд "Чи л жинхэнэ playboy байх шүү, би хүнтэй ч үерхэж үзээгүй мэдэв үү!"
Жонгүгт түүний гомдоллох тийм ч хамаатай биш бололтой, тэр тайван хоолоо идсэн хэвээр "Гуйх юм чинь юу юм?"
Тэхён юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа бололтой дагзаа маажин "Надтай хамт сургууль руу минь явж болох уу, сургуулийн хаалга хүртэл л цуг явахад болно оо"
"Тэгье дээ"
Жонгүгийг ийм хурдан зөвшөөрсөнд Тэхён бага зэрэг гайхсан ч түүнд одоохондоо энэ огтхон ч хамаагүй байлаа. Учир нь тэр өнөөдөр новшийн амьтан Хёнжүн-ий амыг таглах болно шүү дээ.
Тэхён хурдхан дүрэмт хувцсаа өмсөж, харин Жонгүгт одоогоор тийм ч догь хувцаснууд байхгүй байсан учраас Тэхёны хувцаснаас түр зээлэхээр болоод тэд хамтдаа түүний сургуулийг зүглэв.
Тэд машинаа сургуулиас багахан зайд орхиод хамтдаа сургууль руу алхахаар боллоо. Яагаад гэвэл тэд хамтдаа байгаагаа Хёнжүнд харуулах хэрэгтэй шүү дээ. Та үүнийг магадгүй жирийн нэгэн хүүхдийн тоглоом мэт зүйл гэж бодож байж болох ч Хёнжүн болон Тэхёны хувьд энэ тоглоом мэт зүйл нэр хүндийг нь батлах баримт болно гэдгийг санаарай. Ахлах сургуулийн сурагчид ийм л байдаг шүү дээ, өрсөлдөөнтэй бас нэгнийгээ дарж авах гэсэн хүсэлтэй.
"Хөөх...Ким Тэхён хайртыгаа дагуулж ирээ юу? Нөгөө хөдөөний хөвгүүн биш байх чинь" гэсээр Хёнжүн өнөөх л зэвүүн инээдээ тодруулан тэдний өөдөөс ирж явна.
Түүнийг тэдний өмнө ирж зогсоход Тэхён түүний өмнөөс хожлын инээд тодруулан "Миний хайрт хэтэрхий царайлаг болохоор сайхан хувцас өмсөөд л Сөүлийн залуу шиг харагддаг болчихсон л доо"
"Тийм байдаг юм байж, гэхдээ та хоёрыг болздог гэдгийг хэн нотлох юм?" Хёнжүн тэдний хөтлөлцөн гар луу харан ёжтой инээсээр хэлэв.
Жонгүг түүний үгэнд өөрийн нүдээ эргэлдүүлэлтээр хариу барин "Битгий ийм хөгийн амьтан шиг бай л даа" гэсээр Тэхёны уруулыг шуналтай гэгч нь үнсээд түүний нүд рүү ширтэн "Баяртай хайрт минь"
"Аа бас...баяртай хөгийн амьтан минь!"
.
Mizuki:
Би ахиж өдөр болгон нэг хэсэг өгнө гэж том юм ярихгүй ээ Т^Т
Нээрээ бас бичвэр маань бага ч болов таалагддаг бол намайг фоллов хийгээрэй кк

YOU ARE READING
𝘔𝘰𝘯 𝘱𝘦𝘵𝘪𝘵 𝘢𝘮𝘢𝘯𝘵 (ДУУССАН)
Fanfics h o r t s t o r y ! b x b ! "Жаал аа, чи надтай болзмоор байна уу?" Тэхёны жаал гэж дуудах хөвгүүн балмагдсан хэдий ч эелдэг байхыг хичээн "Уучлаарай, би гей биш" "Тэгээд юу гэж? Би ч бас гей биш"