Нэмэлт хэсэг 1

748 111 19
                                        

"Улаан дохио!" Гар утсаа авав уу, үгүй юу Юнги ах нь их л сандарсан байртай ийн хэлэхэд саяхан хайртынхаа халуун энгэрээс салсан Жонгүг нойрноосоо гүйцэт сэрэх шиг болов.

Тэр санаа алдаад "Evelyn ирж байгаа гэж л битгий хэлээрэй дээ"

"Гайхалтай. Чи ч зургаа дахь мэдрэхүй сайтай юм аа!" Цагтаа өдөр бүр сонсдог байсан хоолойгоо ахин нэг сонсохдоо Жонгүг өөрийн эрхгүй биеэ хураан хурдхан Тэхёны энгэрт шигдэхийг хүслээ. Хүний сэтгэл гэдэг тийм л амархан хөрж бас гунддаг эд ажээ.

Evelyn түүнд ирсэн гэдгээ хэлэхдээ "хайрт минь" хэмээн жаргалтайн аргагүй чангаар инээх ба утасны цаанаас ч цуурайтан сонсогдох залуу эмэгтэйн цангинасан дуу Тэхёны нойрыг ч авч оджээ.

"Чи Юнги ахтай өглөөний цай ууж байгаарай. Би цагийн дараа очно. Баяртай!" Жонгүг хайртдаа ямар нэгэн буруу ойлголт үлдээхийг хүсээгүй тул амьсгаа ч авалгүй ийн хэлээд утсаа тасалж орхив. Гэхдээ тэр аль хэдийн буруу ойлголт үүсгэчихсэн гэдгээ мэдэхгүй л байгаа биз.

Өөрийг нь үл мэдэх эмэгтэйн "хайрт минь" хэмээн чангаар инээх дуу сэрээсэнд Тэхён баярлахгүй байгаа нь лавтай. Гэвч тэр шуудхан сэтгэл хөдлөлөөрөө маргаан үүсгэхийг хүсээгүй тул чимээгүй л өглөөний үнсэлтийг ч үл тоон орноосоо өндийн угаалгын өрөө зүглэлээ.

"Хайрт минь чи уурлачихсан уу?"
Унтлагын өрөөнөөс ийн орилох Жонгүгийг сонсоод Тэхён нүдээ эргэлдүүлэн "Юунд тэр вэ? Найз залуу минь хэн нэгэн эмэгтэйтэй өглөө утсаар ярьж байсанд уу? Эсвэл тэр эмэгтэй миний найз залууг хайрт минь гэж дуудаж байсанд уу?" хэмээн хариу орилохдоо өхөөрдөм гэгч нь хамраа үрчийлгэхээ ч бас мартсангүй.

Жонгүг хайртынхаа бухимдалтай нь аргагүй хэлэхийг сонсохдоо "Яг л хайр дурлалын тухай драмад тоглож байгаа мэт санагдчихлаа" гэсээр бодсон бодолдоо өөрийгөө шоолох мэт толгой сэгсрэн инээмсэглээд хамгийн сайн хийдэг зүйлээ хийхээр босов. Тэр зүйл нь Тэхёныг аргадах юм л даа.

Жонгүгийг ирэхэд Тэхён хэдийн өглөөний цайгаа бэлдэж эхэлсэн байх ба уурласан хэдий ч өөрт нь зориулан дуртай хоолыг нь хийж байсанд Жонгүг Evelyn-ийг биш түүнийг сонгосондоо бага ч гэсэн баярлах шиг болов.

Гэнэт Юнги ахаас нь зурвас ирсэн гэдгийг санан тэр хурдхан утсаа нээн үзвэл "Бурхан минь Жонгүг, чи яг одоо энд байх хэрэгтэй байна. Гуйя хурдалж үз" хэмээн зурвас ирсэн байх ба ахыгаа бараг л анх удаа "гуйя" гэж бичсэн байхыг харсан Жонгүг шууд л хувцсаа өмсөхөөр өрөө рүүгээ гүйлээ.

Гэвч Evelyn аль хэдийн Юнгигийн гар утсыг түүнээс хураан аваад, шинэхэн гэрийг нь заалгуулан ирж яваа гэдгийг тэр мэдэхгүй байгаа нь харамсалтай. Бас өөрийг нь ч үл тоон гарахаар хувцсаа өмсөж буй түүнийг хараад гомдож бас уурлаж байгаа хайртыгаа анзаараагүй нь ч харамсалтай.

.
Mizuki:
Hiii~ Zuki болон Evelyn ирлээ! Хэсэг хугацаанд Wattpad ашиглаагүй учраас бичвэр маань ийм их хүнд хүрсэн гэдгийг ч мэдээгүй байлаа. Сая хараад амалсан ёсоороо нэмэлт хэсгүүд бичихээр шийдсээн~ бараг comeback юм уу даа? кк ;)

𝘔𝘰𝘯 𝘱𝘦𝘵𝘪𝘵 𝘢𝘮𝘢𝘯𝘵 (ДУУССАН)Where stories live. Discover now