12.

890 186 15
                                    

Өглөө аль хэдийн болсон байтал Тэхён одоо ч тааз ширтэн хэвтсээр. Өчигдөрхөн болсон явдлаас болоод бодох зүйл их байгаа билээ.

"Тэр төмрийг Жонгүг унагаасан биш, надтай бүдүүлэг харьцсан хүмүүс ч бас Жонгүг эсвэл Жонгүгийн ээж биш байтал би юунд тийм их уурласан юм бол оо?" Тэхён ийн санаа алдаад Сөүлд очих газаргүй гэдгийг нь мэдсээр байж Жонгүгийг яв гээд явуулчихсандаа асар ихээр өөрийгөө зүхэж байлаа.

Тэр үргэлжлүүлэн тааз ширтэн хэвтсэн хэвээр "Бас тэр надад сэтгэлээ ч илчилсэн байтал би гэдэг хүн...Ким Тэхён чи өчигдөр архи уугаагүй биз дээ?" хэмээн өхөөрдөм гэгч нь хошуугаа цорвойлгон өөртэйгөө ярилцан хэвтэх аж. Хэрэв Жонгүг энд байсан бол түүний хацар дээр үнсэх байсан нь лавтай.

Өчигдөр гадаа орсон бололтой, зам дээр шалбааг тогтон, машинуудын цонхыг бороон дусал бүрхжээ. Тэхён Жонгүгийг хайхаар гэрээсээ гараад харсан энэ зураглал түүний Жонгүгтай уулзах хүслийг улам бүр төрүүлж байв. Учир нь Жонгүг очих газаргүйгээсээ болоод гадаа ч хоносон байж болно шүү дээ.

Өнгө өнгийн өндөр барилгууд, өглөө болж байгаа хэдий ч аль хэдийнээ хүний хөл тасрахаа байчихсан энэ кафе. Энэ газарт тэр анх бие биеэ олж харж байсан билээ.

"Жонгүг энд байх нь гарцаагүй" Тэхён амандаа ийн бувтнаад хурдан гэгч нь түүнтэйгээ уулзах бүрэн дүүрэн итгэлтэйгээр нүүрэндээ инээд тодруулсаар Жонгүгийн сууж байсан сандлын зүг гүйв.

Харамсалтай нь энд Жонгүг байтугай, түүний сүүдэр ч үзэгдсэнгүй. "Би ч тэнэг юм даа, энэ ямар кино биш дээ. Би түүнд өчигдөр яаж хандсан билээ, тэр юу гээд л энд новшийн амьтан шиг аашилсан намайг хүлээгээд сууж байх вэ дээ"

Тэр ингэж хэлсэн ч түүнийг өөрийг нь гээд ирэх болов уу гэсэн бяцхан итгэл түүний дотор байсаар байсан тул тэр Жонгүгийг удалгүй ирэх байх гэж бодсоор сандал дээр суув. Өглөөнөөс өдөр хүртэл. Өдрөөс орой хүртэл. Гэвч Жонгүг одоо ч ирээгүй хэвээр. Магад тэр бүр ирэхгүй ч байж болох юм.

"Тийм дээ...юу горьдож би энд суусан юм бол?" Тэхёныг модон сандал дээр тасралтгүй арван хоёр цаг суусан ч хайрт нь ирээгүй тул тэр ийн санаа алдсаар хөдөлгөөнгүй сууснаас нь болоод өвдөх нуруугаа илсээр гэрээ зүглэв.

Тэр явах замдаа тэнгэр өөд харан гүнзгий амьсгаа аваад "Хайр гэдэг нэг л мэдэхэд хүрээд ирчихдэг бас нэг л мэдэхэд орхиод одчихдог зүйл байх нь..."

.
Mizuki:
Yay, Zuki нь ирлээ! 19 хоног алга болсондоо уучлал гуймаар байна аа ㅠ.ㅠ гэхдээ одоо ахиж ингэж алга болохгүй ээ, бичвэрээ гялс дуусгаад, 3-4 хэсэгтэй special хэсгүүд өгнө зааа~ бүгдэнд нь love ya💕

𝘔𝘰𝘯 𝘱𝘦𝘵𝘪𝘵 𝘢𝘮𝘢𝘯𝘵 (ДУУССАН)Where stories live. Discover now