"Чиний энэ удаагийн дуу их хүнийг нулимсанд хутгах нь дээ." хэмээн ая зохиогч залуу шөнөжин ажилласнаас болж нүднийх нь доор хөх зураас татаж, ядрангуй байрын суух залуугын хажууд очин суухдаа үүнчлэв.
"Би өөрөө дуралчихсан болохоор чин сэтгэлээсээ дуулсан шүү. Та алдаатай хэсэг байвал няхуур хандаарай!"
Залуу хүү инээмсэглэн продюсер залууд үлдсэн хэсгийг даатгаад дуу бичлэгийн өрөөнөөс гаран энэ том компаний одоо хаана нь очих ёстойгоо бодно. Хэдий тэр дөрвөн жилийн өмнөөс л энэ компанид байсан хэрнэ одоо ч аль өрөө, аль студи, аль заал яг хаана нь байдгийг сайн мэдэхгүй байв. Тэр ердөө өөрт хамаарах зүйлсүүдийг л сайн цээжилсэн аж.
"Ээе! Ёнжүн хён!"
"Өө, Хюнинг!"
"За миний муу ах хаашаа явж төөрөх гэж байна даа?"
"Хах! Би чамайг бодвол хоёрын хооронд биш илүү мэргэжлийн төөрдөг л дөө!"
"Воах! Би тэгээд таны өмнө сөгдөж мөргөх ёстой юу? Надаас илүү сайн төөрдөг гээд."
Каи ахаараа тоглоом хийсээр бэлтгэлийн өрөө рүү хоёул явахаар болж цахилгаан шат дуудан хүлээн зогсов. Удалгүй зай ихтэй том цахилгаан шат тэдний өмнө онгойход зөрөн хар урт үстэй залуу хүү болон эмэгтэй ажилчин нар тэдэнтэй зөрөн одлоо. Каи, Ёнжүн хоёр цахилгаан шатанд суун давхараа дарах гэтэл Ёнжүн юу ч юм бодсон байртай зогсож байснаа гэнэт л хөдөлгөөн хийж лифтний хаалгыг Каид хаахгүй байхыг шаардан хэдийнээ алга болсон хүмүүсийн араас гарахад нүдэнд нь хэтэрхий олон хаалга болон хэн ч үгүй коридоор л үзэгдэв.
"Хөөх! Каи, би яагаад бодоогүй юм бол оо?"
"Юу?"
"Би өнөөх ирээдүйн найз залуугийнхаа зурганд санаандгүй өртчихсөн байсан даа. Би компанийн амралтын өрөөнд байсан. Тийшээ зөвшөөрөлтэй хүмүүс л ордог гэхээр Ахх, тийм байна. Тэр энд ажилдаг байх нь."
Залуу хэтэрхий их баярласандаа Каиг тэвэрч аван жоохон хүүхэд шиг л үсэрч дэвхцэнэ.
"Ирээдүйн найз залуу гэнэ үү? Азгүй таны хувьд бол удаа ч үгүй салах вий дээ. Угаасаа таны хайртууд чинь цаг зав гаргадаггүй гээд явчихдаг биз дээ?"
"Бом бол өөр шүү өөр. Ер нь өөрийгөө хэлж үз, насаараа цай ч үгүй, царай ч үгүй, цайны сүү ч үгүй үлдэхвий дээ."
"Хнн!!"
Ёнжүн буцан төв царайндаа орон
"Гэснээс чи саяны эмэгтэйг аль хэсгийнх гэдгийг мэдэх үү?""Make-up artist шд."
___________________
bamgyuuuu
Liked by HoneyTae02's and 328,187 others.
bamgyuuuu Ажил дээр.
Сэтгэгдэл хэсгийг хаасан.
___________
yawnzzn
Liked by hyuka, page.soobin and 4,567,290 others.
yawnzzn Бэлтгэл. . .
View all 50,673 comments.
WoYoung: Өнөөх залуутайгаа уулзчихсан юм уу? Яг зэрэг адилхан газар авахуулсан зургаа хийж энэ тэр.
------------View 3,126 replies.Nana: Сахиусан тэнгэр юм уу та.
page.soobin: Амжилт.🙄
------------View 8,923 others.
YOU ARE READING
INSTA STAR
Fanfictionyawnzzn started following you. Солонгос улсын 'ТОП АЙДОЛ' Чүэ Ёнжүн оройны 8 цаг орчмын үед үл мэдэгдэх залууг инстаграмаар дагаж эхлэлээ.