Instagram chat|16:57
bamgyuuuu
Хэсэгтээ завсарлага авцгаая.yawnzzn
Юу? Юунд?bamgyuuuu
Үерхэлдээ.bamgyuuuu cleared your nickname.
bamgyuuuu blocked you.
__
page.soobin|13 new messages •now
hyuka|2 new messages •now
yezyizhere
Юу болоод байгаа юм?Чи мэдэж байсан уу?
Мэдэж байсан уу ч гэж. Хүргэнд маань ямар нэг зүйл тохиолдсон юм биш байгаа? Зүгээр л тэвчихийн аргагүй байсан болоод л бусдад тэгж хандсан байх тэ?🥺. Сэтгэл санаа нь зүгээр биз дээ? Зурвас бичсэн ч блоклочихсон байх юм.
yawnzzn
Новш гэж, та нар юу яриад байгаа юм бэ?yezyizhere
Нийтлэл уншаагүй юм уу?? Юугаа хийж байдаг юм!!yawnzzn
Сүүлийн хэд хоног завгүй байсныг минь чи гэлтгүй мэднэ биз дээ! Хараал ид.
seen._________
"Солонгос улсын бахархал хэмээх тодотголтой шүтээн Чүэ Ёнжүн нь Гей бөгөөд найз залуу нь их сургуулийн оюутан. Тэд харилцаагаа олон нийтэд зарлаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн юм. Гэвч саяхнаас түүний найз залууг биеэ тоосон, ёс суртахуунгүй, дээрэлхүү нэгэн хэмээх цуурхал гарч эхлэв. Тэрээр сургууль дээрээ их алдартай байдаг, гэхдээ өөрийгөө дээдэс мэтээр мэдэрдэг юм шиг байгаа юм. Мөн хамгийн дажгүй гэсэн оюутнуудтай л яриа өрнүүлдэг гэж хамт сурдаг оюутнууд хэлсэн байна. Үүгээр дуусахгүй хэд хэдэн оюутан түүнийг сургууль дээрээ хүүхэд цохиж байсныг харсан хэмээжээ."
Цацагдаад удаагүй нийтлэлийг Ёнжүн хөмсөг зангидан унших бөгөөд уншиж дууссаныхаа дараа Үён руу асуулт эрсэн харцаар харахад түүний найз утаснаасаа нүд салган дэмий л мөрөө хавчив.
Хэсэг хугацааны дараа утсаа оролдож суусан Үён болж буй асуудлуудаас үүдэн бодлогширон суух найз дээрээ чанга орилсоор хүрч ирэх нь тэр.
"Шинэ нийтлэл! Шинэ нийтлэл цацагдсан байна."
Ёнжүн "За?"
"Чүэ Ёнжүн найз залуугаасаа салсан уу? Түүний найз залуу Чүэ Бомгю нь Ёнжүныг инстаграм хаягаараа дагахаа больсон бөгөөд хамт авахуулсан бүхий л зургаа хаягаасаа устгаж, эцэст нь аккоунтаа private болгожээ. гэсэн байна."
Ёнжүн хөмхийгөө зуун, доош харц бууруулав.
Үён гайхан "Салаагүй биз дээ?"
"Завсарлага авцгаая гэсэн."
Энэ бүх асуудлуудыг яах вэ?
"Кан Тэхён. Одоо түүний хажууд байгаа ганц хүн нь Тэхён л байж таарах байх. Чи түүнтэй холбогд."
Ёнжүн "Болно л доо. Гэхдээ тэр одоохондоо хэнтэй ч уулзахыг хүсэхгүй байгаа байх. Намайг бол бүр ч харахыг хүсэхгүй биз.. надаас болж.."
"Тэгэхээр Ёнжүна. Мэдээж үгүй. Бомгюгын өөр дээр нь ирээсэй гэж хүсэж байгаа ганц хүн нь чи. Би хүртэл хэцүү үедээ Саныг л ирээсэй гэж хүсдэг болохоор. Хурдан явж үз ээ! Надад лав бусдыг дээрэлхээд зогсохоор залуу шиг харагдаагүй дэг! Чи л найз залуудаа итгэхгүй бол одоо юу ч гэж хэлэхэв дээ! Ер нь бусдыг хэл амаар билүүдэж, дээрэлхсэн байсан ч яадаг юм. Чиний найз залуу гэдэг нь л үнэн биз дээ, муутай сайнтай нь л хайрлах хэрэгтэй. Яв, тэнэг минь!"
.
YOU ARE READING
INSTA STAR
Fanfictionyawnzzn started following you. Солонгос улсын 'ТОП АЙДОЛ' Чүэ Ёнжүн оройны 8 цаг орчмын үед үл мэдэгдэх залууг инстаграмаар дагаж эхлэлээ.