Ёнжүн удаа дараалан Бомгюгын гэрт очсон боловч амжилт эс олсоор гурав хоног өнгөрчээ. Харин өнөөдөр аз ч гэх үү, азгүйдэл ч гэх үү Бомгюгын аав гэртээ амарч байж таарсан учраас Ёнжүныг дотогш орохыг урьсан юм.
Түүний аав ихээхэн дуугүй нэгэн байх бөгөөд Ёнжүн сандарсандаа ар дагзаа маажин юунаас эхэлж ярихаа олж ядсаар хэдэн минут өнгөрөв.
"Бомгю гэртээ.."
"Байгаа. Яах гэсэн юм?"
Нүдний шил зүүн, утсаа оролдож суусан хөгшин эр Ёнжүн руу сэмхэн харан асуулт эрвэл залуу хүүгийн нүд нь нэг байрандаа тогтож ядан, тухгүйхэн сууж байлаа.
"Түүнтэй я-ярилцах зүйл байгаа юм л даа."
"Чамайг ингээд хараад байсан чинь нөгөө зурагтан дээр гардаг дуулж, бүжиглээд байдаг залуу байх шив дээ. Аан? Гадуур ч зөндөө зургийг нь харсан шиг санагдах юм."
"Ю-Юу.. Т-тийм ээ."
"Тэгэхээр миний хүүгийн яриад байдаг найз залуу гээч нь чи байх нь ээ?"
"Тийм ээ."
"Өө, эрт хэлэхгүй. Алив, тэгвэл дээшээ хурдан гараад цаад нэг ааш муутай юм аа аргадахгүй бол бид хоёрыг тоож ч ярихгүй байна билээ. Тэхён өчигдөр орой нэг хальт ирээд явсан. Цаадах чинь ойрд хоол, унднаас гараад ёстой хэрэг алг-"
"ААВ!!!!!"
Бомгюг бууж ирснийг ч анзааралгүй чалчиж суусан эр гэнэт л хоолой засан, "За, байз. Гэдэс өлсөөд явчих чинь. Гарч нэг хоолны ая боддог юм уу даа." хэмээчхээд суудлаасаа босон, "Миний хүү найз залуу чинь ирчхэж. Аав нь удаж магадгүй болохоор миний хүүхдүүд сайхан тухтай ярилцаад, өөр тэгээд өрөө рүүгээ авч ороод хиймээр байгаа зүйлс юу байна хийхгүй юу."
Бомгю хөмсөг зангидан, "Аав! Зүгээр дуугүй гарчих л даа."
"Ойлголоо доо, ойлголоо. Дөнгөж дөч гарч байгаа хүн байна даа. Хүүхдүүдээ ойлголгүй яахав." гээд бушуухан л гараад явчих нь тэр.
Бомгюгын аав яг л Ёнжүны аав, ээж шиг шогч нэгэн байсанд тэрээр чимээгүйхэн инээмсэглэсээр үлдлээ.
Бомгю Ёнжүны дэргэд ирэн зогсоод,
"Та бид хоёрт ярилцах зүйл байхгүй байх! Тэхён ч тэр, та ч тэр ойр ойрхон ирээд байхаар намайг улам хэцүү болгоод байна."
YOU ARE READING
INSTA STAR
Fanficyawnzzn started following you. Солонгос улсын 'ТОП АЙДОЛ' Чүэ Ёнжүн оройны 8 цаг орчмын үед үл мэдэгдэх залууг инстаграмаар дагаж эхлэлээ.