7.

667 96 5
                                    

"Тэхёнаа! Сая юу болсон гээч.."

"Битгий саад болоод бай. Би тоглож байна ш дээ!"

"Сая би компани дээр Чүэ Ёнжонтой таарлаа."

Тэхён одоо хүртэл нэрийг нь буруу хэлэх найз руугаа нэг ширэлчихээд буцан тоглоомдоо анхаарлаа хандуулвал Бомгю түүнийг хажуу талаас нь түлхэн өөрт нь анхаарлаа хандуулахыг шаардав.

"За ярь л даа."

"Арай ч таарчихгүй байх гэж бодсон юм. Танихгүй юм шиг зөрчихсөн л дөө. Аягохх, би өөр компанид ордог байж."

"Солиороод! Харин ч чи надаас илүү азтай байна. Би энэ жил хангалттай сайн хүн байгаагүй бололтой."

"Гэхдээ байна аа? Бодитоороо бүр царайлаг харагдаад, би ч солиорчихсон байх аа."

"Угаасаа чи үерхээгүй удаж байгаа биз дээ? Сүүлд нэг гозойсон юмтай үерхээд байл уу яалаа. Аав ээжтэй нь хүртэл танилцчхаад салчихдаг ццу."

"Гадуур явж байсан чинь л таарчихсан шд. Хар бараан дурсамжыг минь бүү сөх!"

________

Танд bamgyuuuu хэрэглэгчээс зурвас ирлээ.

bamgyuuuu
Хаана, хэзээ уулзах юм?

yawnzzn
Зөвшөөрсөнд баярлалаа.

Тэгэхээр маргааш манай гэрт зургаан цагт уулзацгаая. Ганц эрт тарах өдөр минь.

bamgyuuuu
Шууд гэртээ уриад л, элдэв бусын санаагүй биз дээ?

yawnzzn
Чи харин насаараа хүнд хууртагдаа юу? Зүгээр дээ, би амьдралынхаа турш сайн залуу байсан.

Би үнэхээр хайртай хүнтэйгээ учирвал карераа орхиод гайхалтай сайхан амьдарна гэж боддог.

bamgyuuuu
Ойлголоо, сайн залуу минь. Найрах арга чинь ч сайн юм.

Би харин амьдралынхаа турш баян хүнтэй гэрлэхийг хүсдэг байсан. Эрт дээр нь хэлчихъя. Би мөнгөтэй хүмүүст илүү дуртай.

yawnzzn
Аан тийм үү? Энэ тал дээр бол хангалттай байгаа.

bamgyuuuu
Хөөх, тийм үү? Тэгвэл сайхан амраарай царайлаг аа.
Seen.

____

Саянаас хойш найзыгаа хэрхэн сонирхож буй залуутайгаа зурвас бичилцэхийг өлөв дөлөв харсан Үён Ёнжүны зүг ёжлон харж "Албаар муу талаа харуулж чамайг түлхээд байна шд. Ишш, миний муу хөөрхийлөлтэй найз. Хатуу самар юм даа тэр залуу чинь."

"Больж үз. Ахын дүү одооноос намайг хар. Хатуу самарыг яаж өөрийнхөө эрх найз залуу болгодгыг. Цаг хугацааны асуудал!"

Үён идэж байсан амттандаа хахаж цацан дэндүү өөртөө итгэлтэй найзыгаа шоолно. Хэрвээ ингэж байгаад хаягдчихвал хэд хоног байтугай хэдэн сар шокноосоо гарахгүй биз.

"Миний анд.... өө Сан залгаж байна баяртай!"

Ёнжүн флаш шиг л хамаг хурдаараа гарж явсан Үёныг гайхан нүд нь томорсоор "Ер нь энэ хоёр хэзээдээ ийм дотно болчихсон юм? Хүн жийгээд. Ингэж байж байхаар үерхчхээсэй!!"

INSTA STARWhere stories live. Discover now