yawnzzn
Liked by HoneyTae02's, Hyuka and 2,340,107 others
yawnzzn ♡
View all 72,969 comments.
bamgyuuuu: Цомгоо авах гэж л очсон🙄
yawnzzn: @yezyizhere Тэр чиний 20 гаруй гарын үсэгтэй цомгийг чинь надаас үнэгүй авсан гээд бод доо?
yezyizhere: @yawnzzn Чи түүнд өгөхийн төлөө манай менежер ахыг нойргүй хоноход хүргэжээ воа!
NayouNie: Тэднийг найзууд гэж бодлоо гэхэд арай л аймар сэтгэл гаргадаг, нялуун найзууд уу үгүй юу?😏 Манай найз надаас хоолоо хүртэл харамладаг.kiki: Царайлаг ах нар...
BeomJUN: Бүр уулзаад эхэлчихсэн ах нар бүр алж байна шд. Надаа хуримын урилга...
Sunlam_: Ёнжүны шинэ найз гэсэн энэ залуу надад л таалагдахгүй байна уу даа?
page.soobin: @sunlam_ 🙋_____
"Тэгэхээр чи цомгоо авсан. Харин би хүссэнээ авж болно тийм ээ?"
Цомог бүрийг нэгд нэгэнгүй чухалчлан үзэх жаал хүү 'юу?' гэсэн харцаар Ёнжүн руу харахад л царайнаас нь юу хүсэж байгаа нь тодорхой учраас Бомгю нүдээ эргэлдүүлэн бэлтгэлийн зааланд тэднээс өөр хүн байхгүйд талархан мэдэгдэхүй хэмжээнд толгой дохилоо.
"Зөвшөөрсөн гэж ойлголоо. Одооноос Чүэ Бомгю миний найз залуу. Воах!"
"Ер нь хоёрхон удаа л уулзаж байж та яасан яаруу юм?"
"Дурлалд цаг хугацаа хамаа байдаггүй юм. Амм, чи хэтэрхий их санаа зовж, бултах гэж оролдсоны хэрэггүй дээ. Би угаасаа гэрлэлт хүртлээ ирээдүйгээ төсөөлчихсөн байгаа."
Хэтэрхий шулуун, шударга залууг Бомгю харан хэлсэн үгсэд нь зогтусан багахан ичингүйрэв. Өөрийг нь зөвшөөрөөд 1 цаг ч болоогүй байхад гэрлэлтийн талаар ярьж байгаа нэгнийг хэн гайхахгүй байх билээ.
"Одоо их зүйл яриад хэрэггүй ээ. Явц дундуур би танаас залхаж магадгүй болохоор!"
"Хөөх тийм үү? Яасан итгэмээргүй түүх вэ?"
"Тоглоом хийхээ боль!"
Бомгюгын нүүр нь нэлээд улайн түүнийгээ нуух гэж өөрийнх нь зүг харц салгахгүй байх Ёнжүныг цааш түлхэн цомгуудаа торонд хийж аваад бэлтгэлийн өрөөнөөс гарах гэв.
"Хайраа! Орой уулзацгаая!"
Ёнжүн ард нь чанга, чанга инээсээр үлдвэл Бомгю ийм мэдрэмжийг мэдрээгүй дэндүү удсан болохоор энэ бүхэн нь анх удаа юм шиг л санагдаж, дэндүү сайхан байв. Догдлол гэх зүйлс энэ амьдралдаа мэдэрч болох хамгийн үзэсгэлэнтэй зүйлсийн нэг ажээ.
_________________________________
bamgyuuuu
Liked by HoneyTae02's and 321,893 others.
bamgyuuuu I'm happy.. Why? .. I don't know.
View all 5,450 comments.
kuritun: Тэгэхээр тэр үнэхээр жаргалтай байгаа хэрнэ яагаад жаргалтай байгаагаа ойлгохгүй байна гэнэ ээ. Цкцк. Дуралчихсан юм уу ккккккк🤭
jusoiii_ : Өөрийнхөө зурагчиныг надтай танилцуулж өгөөч?
_____________
YOU ARE READING
INSTA STAR
Fanfictionyawnzzn started following you. Солонгос улсын 'ТОП АЙДОЛ' Чүэ Ёнжүн оройны 8 цаг орчмын үед үл мэдэгдэх залууг инстаграмаар дагаж эхлэлээ.