"Бомгю?"
"Мм?"
"Яагаад юм гөлрөөд суучихсан юм? Түрүүнээс хойш л дуудлаа шүү дээ."
"А-аан тийм уу? Зүгээр л."
Ёнжүн хэсэг хайрт руугаа харж байгаад илүү их шалгаахыг хүссэнгүй, буцан уншиж байсан номондоо анхаарал хандуулах гэсэн ч Бомгю нэг л санааг нь зовоогоод болсонгүй.
"Зүгээр л асууж байгаа юм шүү. Чамд яг юу тохиолсон юм бэ?"
"Яг үнэндээ байна аа, намайг нэг охин өдөр шөнөгүй сүрдүүлээд байна. Үнэхээр ядаргаатай! Ёнжүны дүүтэй үерхэж байсан байж, Ёнжүнтай үерхээд.. олон нийтэд зарлана гээд. Өө!!!!"
"Яасан?"
"Байз, чи яагаад гайхахгүй байгаа юм?"
"Юунд?"
"Намайг чиний дүүтэй үерхэж байсанд. Мэдэж байсан юм уу?"
Бомгю хөмсөг зангидан сууж байгаа газраасаа ухасхийн босоход Ёнжүн мэдсэнээсээ хойш ганц ч удаа ярилцах гэж оролдоогүй болохоор гэмших сэтгэл төрөв.
"Уучлаарай."
"Үгүй ээ. Мэдэж байсан байж намайг өөдгүй хүн болгочхож байгаа юм уу? Бурхан минь!"
"Цагийн гарз шиг санагдсан юм аа. Одоо тэр бүхэн нээх хамаагүй ш дээ. Би мэдээд л өнгөрөөчихсөн болохоор."
"Мангар амьтан! Яасан ч зөөлөн сэтгэлтэй юм!"
"Хонгор минь, өнгөрсан зүйлс одоо бидэнд хамаагүй шүү дээ. Аан! Тэр охины чинь хувьд шийдчих болохоор энд юу ч санаа зоволгүйгээр байж байгаад Солонгос буцацгаая."
Бомгю хэдэн минут чимээгүй суусан ч хөл нь өвдсөн бололтой орон дээр гарч Ёнжүны хажууд суугаад саналыг нь дэмжин зөөлөн толгой дохилоо.
"Ойлголоо."
"Тэгэхээр бяцхан оюутан минь! Явж сэлцгээе."
"Би чадахгүй шд."
"Ээ, тэгвэл чи юуг чаддаг юм бэ дээ?"
"Магадгүй үнсэлцэхийг.?"
"Тэгвэл ахдаа зааж өгвөл яаж байна?"
_____________________________
Нэг хоногийн дараа.
Unknown89
Liked by 23,178 likes.
unknown89 🙏🏻
View all 5,912 comments.
ti_id: Тодорхой биш гэж үү? Энтэртайнментынх нь ард байдаг хуулийн баг зарлахаас нь ч өмнө арга хэмжээ авчхаж.
jkaokis: Чүэ Ёнжүн догь юм аа. Ямар ч үед найз залуугаа хамгаалаад.
hellooooo: Аан тэгэхээр чиний зарлана гэсэн юу ч үгүй хоосон зүйл чинь Чүэ Ёнжүны найз залуугынх байсан юм уу?
Tadada34_: Күэхх! Тодорхой л байсан ш дээ.
YOU ARE READING
INSTA STAR
Fanfictionyawnzzn started following you. Солонгос улсын 'ТОП АЙДОЛ' Чүэ Ёнжүн оройны 8 цаг орчмын үед үл мэдэгдэх залууг инстаграмаар дагаж эхлэлээ.