Үён өөрийнх нь нэр хүндийн асуудал цаана нь яригдаж байхад өчигдөрхөн гарсан мэдээллийг дахин, дахин уншиж татаж унатлаа инээнэ. Харин Ёнжүны хувьд компани нь хэсэгтээ түүний бүх хуваарийг цуцалсан тул гэртээ дээш харж хэвтэхээс өөр хийх зүйлгүй болон түүнийг хангалттай залхааж буй найз руугаа муухай харав.
"Бомгю над руу зурвас бичилгүй аль хэдийн 10 цаг болчихлоо..."
"Ёоо, Чүэ Ёнжүн хайрт минь .. энэ ямар хөгийн сонсогдож байна гээч? Одоо би чамтай үерхэх юм гэнэ ээ ахах. Эд нар одоо намайг танайд очиж хоноод юу хийдэг гэж бодоод байгаа юм бэ?"
"Муу тэнэг минь! Би гунигтай байна. Харж байна уу? Амаа татаж үз."
"Засс! Чи ганцаараа хохирсон нь юм уу? Миний цомог чартын хамгийн доогуур явж байхад. . . Харин ч чи зар суртчилгаанаас өөр үйл ажиллагаагүй л байсан биз дээ?"
"Үгүй ээ. Угаасаа чи тэртээ тэргүй цаг нь болоход намайг карераа орхихыг мэдэж л байсан. Бомгю.. бомгю яах юм бэ? Бид хоёр ганц л удаа болзсон."
"Нээрээ би асуугаагүй юм байна шүү дээ. Хэр залуу байна? Аягүй бол сошиал дээр байдаг шиг ээ хатуу самар мөн байсан даа."
"Мм, нээх өөр гээд байх юм байгаагүй ч үнэхээр эгдүүтэй байсан. Би яриа эхлүүлэхгүй л бол ичимхий, зарим нэг зүйлд санаачлагатай, өөрийнхөө талаар ярих дуртай тийм л."
Үён тэр хүүгийн талаар яриж эхлэхэд гэнэт л царай нь хувьсан инээмсэглэх найзыгаа хараад үнэхээр дуралчихаж гэдгийг нь ойлгон дотроо тэднийг нууцхан бүтээсэй гэж хүсэж байв. Чүэ Ёнжүн сэтгэлээ зориулчихсан зүйлдээ эргэж буцалтгүй шийдэмгий алхам гаргадаг хүн.
_____________________
bamgyuuuu
Liked by yezyizhere, HoneyTae02's and 563,941 others.
bamgyuuuu Хуурамч амьтан бэ...
View all comments.
HoneyTae02's: Хүлээн зөвшөөрч байна.
NayouNie: Манай ах араараа тавиулчихсан бололтой. Би та хоёрыг дэмжиж байсан шүү.😔
Hyuka: @yawnzzn Дуус, дуус....та минь сайн хүн байсан шүү.
------------View 4,123 replies.yezyizhere: Fake___?
------------View 1,740 replies.KANSI: Их л сүртэй байсан эцэст нь Чүэ Ёнжүн өөр нэгэнтэй үерхдэг байж таараад, энэ залуу өнчин хайртай хоцров оо, хөөрхий.
Wahh: Гэхдээ чи түүнтэй бүр уулзсан. Тэр мэдээ надад бол ор үндэслэлгүй санагдаж байгаа. Тэд хэрвээ үнэхээр үерхдэг байсан бол олон нийтэд өөрсдийгөө найзууд ч гэж зарлах шаардлагагүй байсан шд. Үён, Ёнжүн хоёрын харилцаа бол зүгээр л 'найзууд'.
___🤍___
yawnzzn
Сайн уу? Өдрийн мэнд.Тэгэхээр тайлбарлах зүйл байна. Нийтлэлийн талаар.
bamgyuuuu
Бид тийм ч хамааралтай хүмүүс биш болохоор өөрийгөө зовоож ямар нэг зүйл тайлбарлах хэрэггүй дээ.Бас би ердөө нэг байдаг л их сургуулийн хичээлдээ муу оюутан, танай компанид туршилтын ажилтан байхад их юм санасанд уучлаарай.
Саяханы уулзалтан дээр та надад таалагдаж эхэлж байсан шүү. Харин одоо найз залуутайг чинь нэгэнт мэдчихсэн болохоор илүү юм бодохгүй.
Инстаграм дээр од болгож өгсөнд баярлалаа.
yawnzzn
Воа! Чи сэтгэл санаагаар унахаараа ийм зөөлөн болчихдог юм уу? КкккҮнэхээр өөр хүн шиг санагдаж байна.
Бид үерхдэггүйг угаасаа чи гадарлаж байгаа шүү дээ, зүгээр л чи намайг туршиж байна. Ах нь чиний хажууд олон оймс элээсэн хүн.
bamgyuuuu
Оймсоо гамтай өмсдөг нь миний буруу юу ямар?Bye block.😠
yawnzzn
Уурлах нь хүртэл хөөрхөн.
Seen.Цаашдаа ч бас чиний ингэхийг хармаар байна.
(Мессэж явсангүй❗)Яагаад бид үерхэж болохгүй гэж?
(Мессэж явсангүй❗)Хүн чухал юм хэлж байхад жинхнээсээ блок хийчихэж байгаа юм уу даа. Мэдрэмжгүй шд.
(Мессэж явсангүй❗)Өдрийг жаргалтай өнгөрүүлээд, сайхан амраарай Чүэ Бомгю.♡
(Мессэж явсангүй❗)
YOU ARE READING
INSTA STAR
Fanfictionyawnzzn started following you. Солонгос улсын 'ТОП АЙДОЛ' Чүэ Ёнжүн оройны 8 цаг орчмын үед үл мэдэгдэх залууг инстаграмаар дагаж эхлэлээ.