Цэргүүд намайг чирсээр ордны доор байх хонгил руу буулаа. Энэ хэсэг нэг ёсны шорон байлаа. Нэлээд чийглэг, жиндүүхэн байхаас гадна хаа нэг хол зайтай өлгөсөн галт бамбараас өөр гэрэлтүүлэх зүйл гэж үгүй.
Гэрэл муутай, хүйтэн, бас энэ үнэр яг л цусны үнэр мэт. Яг баттай хэлж чадахгүй ч энэ хэсгээс зүгээр л үхэл үнэртэх шиг санагдав.
Намайг хорих өрөө рүү явж байх зуур л ийм таагүй мэдрэмж мэдрэгдэж байгаа юм чинь хоригдох мөчид яах бол? гэсэн айдас улам их байна. Дээрээс нь түүний хэлсэн сүрдүүлэг. . .
Тэр намайг эрүүл саруул байснаа эргээд үгүйлнэ гэдэг утгатай зүйл хэлсэн. Арай хүндээр тамлаж, гэмтээх гэсэн юм биш биз дээ?
Айж байна. . .
Дэндүү их. . .
==================
Хөлөө минь хойш ухарч байсан ч хоёр цэрэг, хоёр талаас минь чирэн алхах тул хүсээгүй боловч хорих өрөөнд ирлээ.
Хорих өрөө зүгээр л аймшиг. . .
Чулуун хана, чулуун шал, чулуун дээвэр гэвч хэзээ урссан цус гэдэг нь мэдэгдэхгүй хатаж борлосон цусны толбо дүүрэн. Үнэр нь бол аймшигтай. Энд байгаа хүн өөрийнхөө үхлийг л үнэртэх байх.
Өрөөнд орж ирээд л айх айдас минь дээд хэмжээндээ хүрсэн байлаа.
Хоёр цэргийн нэг нь "Одоо яах уу?" гэж асуухад
Нөгөө нь "Эхлээд хонуулна, маргааш гол ажлаа эхэлцгээе" гэж хэлээд гараад явчихлаа.
Тэднийг гарч явахад өрөө ямар ч гэрэлгүй болон тас харанхуй, үхэл үнэртсэн хүйтэн өрөөнд ганцаараа үлдэв.
Үнэхээр муухай байна, маш их айж байна.
Юу ч сонсогдохгүй, үхлийн ертөнцөд ирсэн мэт анир чимээгүй бөгөөд бие арзайлгам хүйтэн энэ өрөөнд хэсэг суугаад л хамаг бие чичрэн даарч эхэллээ. Бас харанхуй болохоос өмнө харсан цусны толбонууд элдэв төсөөллийг толгойд буулгана.
Энэ өрөөнд чухам хэдэн хүн яаж зовж үхсэн бол? би хэд хоног тамлуулж байж үхэх бол? гэх бодол тархинаас минь салахгүй байлаа.
Өөрийгөө энэ таагүй байдлаас гаргах гэсэндээ өөрийн шидийг хэрэглэж багахан ч гэсэн сатаарах гэж хичээв.
Би бол Тэнгэрийн хааны том охин, ойн шидтэн. Надад энэ харанхуй нүхэнд хийж чадах зүйл байж л таараа.
Чулуу, надад чулуу л байна. . .
Азаар ээжийн минь дурсамж, сурч мэдсэн зүйлс ой дурсамжид минь байсан нь сайн хэрэг. Бас өчүүхэн төдий ч гэсэн гэрлийн шидийг чаддаг минь сайн хэрэг.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [⚜️ Two Faced 🎭]
FanfictionKINGS өгүүллэгийн 6-р бүлэг эхэллээ. . .