Түүнд гомдсондоо нисээд л байлаа. Ойн шидтэний далавч нисэхээс илүүтэй нэг модноос нөгөө рүү үсрэхэд дэм болох зориулалттай хүч муутай далавч байдаг тул чадлаараа ниссээр байсан ч нэг л мэдэхэд далавч минь хүч алдан газарт уналаа.
Хэр хол явж чадсан, эсвэл хаашаа явснаа ч анзаарсангүй. Зүгээр л хамаг бие минь хүчгүй болон унасан байв. Гэвч биеэс минь илүүтэй сэтгэл хүчгүй болчихсон байсан болохоор газарт унасан ч босож үл чадна.
Нүднээс минь нулимс урсан газарт хэвтэнэ.
Зүрх минь хөндүүрлэн өвдөж байна. . .
Яг л ээжийн минь мэдэрч байсан тэр өвдөлт шиг. Ээж охин хоёр үнэхээр адилхан бололтой. Эхнэртэй хаанд сэтгэл алдарч эцэст нь хэн ч биш, юу ч биш мэтээр хөсөр хаягдлаа.
Ээжийнхээ надад үлдээсэн дурсамжууд дунд байсан тэр өвдөлтийг санаж байна. Яг одоо миний сэтгэл зүрх яг түүн шиг өвдөж байна. . .
===============
Газарт уусаж, ойд шингэсэн мэт унасан газартаа хөдөлгөөнгүй хэвтсээр л байна. Нар жаргаж шөнийн харанхуй болоход бие минь чичрэн даарч эхлэв. Ойд ийм байх ёсгүй!
Ой бол миний гэр л гэсэн үг. Ойд даарах ёсгүй юмсан. . .
Үхсэн мэт л бодол минь хязгааргүйд тэнүүчлэн биеэ гаргууд гарган хаясан байснаа сая л ухаарах мэт дээш босох гэж хичээлээ. Гэтэл ямар нэг зүйл биеийг минь хүлчихсэн мэт газраас огт өндийж чадсангүй.
Тэсгэл алдан бачуурахдаа доороо байж ядан тийчилж эхлэхэд биеийг минь ороосон тэр зүйл улам бүр чангаран, улам хүчтэй болж байгааг мэдэрч байлаа.
Энэ чинь юу байдаг билээ? Ойд байгаа ургамал намайг ингэх ёсгүй юмсан.
Ийн бодсоор өөрийн тийм ч сайн ашиглаж чаддаггүй гэрлийн хүчээ гаргах гэж хичээн бодлоо төвлөрүүллээ. Өнөөдөр нэг л хачин харанхуй шөнө болж байна. Сар хүртэл үүлсийн хойгуур нуугдаад улам бүр гэрэл муутай бүүдгэр болж байлаа.
Гэрэл гаргах гэж нэлээд хичээсэн ч сайн чадсангүй.
Бухимдсандаа "ААА~" гэж чанга орилтол
"Энд чамайг хэн ч сонсохгүй л болов уу? Таринкалын хаан аль хэдийн ордон руугаа явсан" гэх эрэгтэй хүний дуунаас цочсондоо хурдхан дээш харлаа.
Сарны гэрэл ч тусахгүй харанхуй шахуу ойн дунд царай нь тийм ч тод харагдсангүй. Гэвч хоолой болон ерөнхий төрхийг нь бодоод үзвэл миний таньдаг хүн лав биш гэдэг нь тодорхой.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [⚜️ Two Faced 🎭]
FanfictionKINGS өгүүллэгийн 6-р бүлэг эхэллээ. . .