7. Чамд туслах гэж байна...

2.5K 410 55
                                    

Сүйх дотор нөгөө амьтнаа тэврээд явж байхдаа тэр үнэхээр жаргалтай харагдана. Байн байн инээмсэглэн тэр амьтан руугаа ширтсээр.

Үнэндээ түүний халуун дулаан инээмсэглэлийг огт харж байгаагүй юм байна. Тиймээс нүд салгаж чадахгүй нэг л онцгой харагдана.

Би "Наадах чинь яг яадаг амьтан юм? ямар хүч чадалтай болоод амь насаа хүртэл гаргууд нь гаргаж авч байгаа юм бэ?" гэж асуухад

Чэн нөгөө амьтан руугаа ширтэн инээмсэглээд "Тэр алтан өндөг гаргадаг юм. Түүнээс өөр алтан өндөг гаргадаг амьтан энэ хорвоод байхгүй" гэв.

Би "Юу? мөнгөнөөс болсон хэрэг үү? гэхдээ чи түүнийг 300 алтан зоосоор авсан биз дээ? наад амьтан чинь өдөр бүр өндөглөөд ч 300 алтан зоосыг нөхөх хэцүү шүү дээ" гэж гайхсандаа уулга алдахад

Чэн намайг шоолох мэт хачин инээснээ "Тэр амьдралынхаа туршид 3 удаа өндөг гаргадаг. Өсвөр нас, нас бие гүйцэхдээ, бас өтөл насандаа. Энэ амьтан 15 жил л амьдардаг. Яг одоо энэ бяцхан бол 5 настай өсвөр нас буюу өндөглөх хугацаа нь болчихсон гэсэн үг. Түүний өндөг алтан байгаад зогсохгүй дотор нь байдаг шингэн нь анагаах хүчтэй байдаг юм"

Би "Аан~ шидэт эм шиг байх нь ээ. Тэгвэл чухал амьтан бололтой. Ойрын хэд хоногтоо өндөглөх юм бол чи тэр шингэнийг нь уусан нь дээр юм шиг байна. Гар чинь аймшигтай харагдаж байна" гэсээр түүний цагаан даавуугаар боосон гар руу заахад

Тэр тоосон шинжгүй "Энэ сүртэй зүйл биш гэж хэлсэн биз дээ?" хэмээн няцаав. Гэвч цагаан даавуу гэхээс илүү улаан даавуу шиг болсон байгаа нь одоо ч түүнийг цус алдаж байгааг илэрхийлнэ.

Уг нь бол тэр намайг хорьсон мангас, хүнд шархнаасаа болоод үхчих юм бол надад л ашигтай. Гэвч тэр амийг минь аварсан шүү дээ. Яг одоо бол би түүнд амь насны өртэй.

Багагүй эргэлзээ төрж байсан ч энэ удаад сэтгэлээ дагахаар шийдсэн юм. Суудлаасаа босон түүний дэргэд суухад тэр гайхсан бололтой над руу хачин харлаа.

Би "Хмм. . . гараа" гэж сулхан хэлэхэд

Чэн "Гар яасан гэж?" хэмээн үнэхээр ойлгоогүй бололтой хариу асуув.

Би "Гараа өг, би эмчлээд өгье" гэхэд

Чэн хөмсгөө зангируулан "Хэрэггүй гэж хэлсэн байхаа. Сүртэй зүйл биш гээд бай-" гэж уурлах үе нь хазуулсан гараас нь чанга атгачихлаа.

Яах аргагүй хүнд шарх болохоор Чэн өөрийн мэдэлгүй дуу алдан ёолов.

Би "Харж байна уу? сүртэй биш зүйл ийм байдаггүй юм. Буруугаар ойлгох хэрэггүй. Чи амийг минь аварсан болохоор би чамд туслах гэж байна. Тэрэгчин дээ хэл. . . ойрхон харагдаж байгаа ойн мод руу ороод зогсоорой гэж" хэмээн энэ удаад өөртөө итгэлтэй хэлэн түүн рүү цоо ширтэхэд

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [⚜️ Two Faced 🎭]Where stories live. Discover now