Зохиолчийн талаас:
2 хоногийн өмнө.
Чэн Айшад хандан "Хоолоо идчихээд өрөөндөө очиж амар. Бас намайг дагах хэрэггүй. Энэ удаад би маш завгүй болчихлоо" хэмээн хэлээд зоогийн танхимаас яаран гарлаа.
"Яг одоо хил рүү явцгаая, би өөрийн нүдээр харна" хэмээн тушаахад хааны аянгат сүйх ордны өмнө ирэн зогслоо. Энгийн үед морин тэргээр явдаг болов энэ удаад яарсан чухал ажил гарсан тул аянгат сүйх буюу Опакалитус гэх ховор бөгөөд маш хурдан гэгдэх онцгой амьтдыг хөлөглөсөн тусгай сүйх дээ залран аяндаа гарлаа.
Морин тэрэгтэй бүтэн нэг өдөр явдаг газарт аянгат сүйхээр таван цаг орчим яваад ирсэн байв.
Хилийн тосгон руу ойртох мөчид л хаа сайгүй үхсэн амьтад хөлөөр хөглөрөх бөгөөд цааш яван тосгон руу орох үед тосгоны бүх иргэд амьгүй болсон байгааг харлаа.
Энэ байдал үнэхээр сэтгэл сэрт хийлгэм байсан хэдий ч нөгөө талаар их танил зураглал. . .
Чэн өөрийн нүдээр харах мөчдөө нэлээд цочирсон харагдана. Төсөөлж байснаас нь ч эмгэнэлтэй, аймшигтай орчин угтсан болохоор тэр байх.
Тэр юу ч хэлэхгүй, хаашаа ч явахгүй хэсэг чимээгүй зогслоо.
Түүнийг дагалдан явсан жанжин "Эрхэм дээдсээ, эрдэмтэд судалгаа хийж байгаа ч-" гэтэл
Чэн уртаар санаа алдан "Энэ их танил харагдаж байна. Юунаас болсон нь ойлгомжгүй, бас бүгд үхчихсэн. . . .би ийм зүйлийг мэднэ ээ. Манай улсад ийм үхэл ирсэн бол ганц л хүнээс байх учиртай. Бид далайд гарна. Лусын хаант улс руу явцгаая" хэмээн тушаалаа.
=================
Одоо цаг. Лусын хаант улс. Хааны ордонд.
Саяана "Энэ ном дээр гарч байгаа эрдэнэсийн газрын зураг үнэн гэдгийг чи мэдэх үү? хагас зууны өмнө өмнөд далайн дээрэмчид жинхэнээсээ эрдэнэс олсон гэсэн. Гэхдээ зөвхөн талын нь. . . үлдсэн талыг нь далайн гүнд байдаг гэж сонсож байсан юм байна" хэмээн жуумалзсаар номоо тэврэн Сухогын өвөр дээр суух мөчид
Сухо "Амар тайван амьдралыг сонгосон хүний амнаас гарах үг мөн үү? дахиад л адал явдал хүсээ юу?" хэмээн инээмсэглэхэд
Саяана гэмгүй төрх гарган нүдээ бүлтэлзүүлээд "Үгүй ээ, юун адал явдал. . . би зүгээр л чамайг уйдаж байгаа байх гээд бодит болсон явдал ярьж өгсөн төдий" гэхэд
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [⚜️ Two Faced 🎭]
FanfictionKINGS өгүүллэгийн 6-р бүлэг эхэллээ. . .