15. Надад итгэсэнд баярлалаа

2.6K 424 33
                                    

Чэнээс албан ёсны зөвшөөрөл авчихсан болохоор сэтгэл санаа уужраад нэг л тухтай сайхан болчихлоо. Мэдээж хэрэг оргуулах хувилбар минь бага зэрэг ирээдүй муутай болсон хэдий ч өөр гарц олж харсан юм.

Тэр бол Чэнийг ятгах. Гэвч бүтэх үгүйг мэдэхгүй л байна. Гэхдээ л сэтгэлд минь найдвар ассан. Тэр эгчийгээ авахаа больсон шигээ Эла-г суллах ч юм бил үү?

Энэ удаад албан ёсны уулзалт учир гар хоосон очихыг хүссэнгүй. Түүнд хамгийн амттай хоол, дулаан хувцастай очихыг хүссэн юм.

Ордны гал тогоо орж ахлах тогоочоор тусгай зоог бэлдүүлэн зогсоно.

Тэр зуураа өмнөх зангаараа хүмүүсээс Эла-н талаар өөр зүйл мэдэх үгүйг сэмхэн үг хаяж тагнасан хэвээр.

Ордны тогооч бүсгүйчүүдтэй бараг л хов базаад зогсож байтал хоолоо хийж байсан ахлах тогооч "Үүнийг хэлж болох үгүйг сайн мэдэхгүй ч Батиартын хаан биднээс өшөө авч байгаа гэж хүмүүс ярьж байна лээ. Эла хатныг олсныхоо дараа эрхэм дээдэс түүнийг авахын тулд Батиартын тосгоны хордуулж олон хүн хөнөөсөн гэсэн. Гэтэл саяхан хилийн тосгоны амьд бүхэн тэр чигтээ үхчихсэн. Үүнийг Батиартын хааны өшөө авалт гэж ярьж байсан"

"Тийм шүү. Хилэнт хар гэж сонсож байсан биз дээ? Тэнгэрийн хаант улсад хамааралгүй усны ганцхан луу Батиартад байдаг гэсэн. Тэр лууг манай улсын тэнгэрт хааяа үзэгдэх болсон гэж хүмүүс ярьж байна лээ. Энэ нь магадгүй ямар нэг муу зүйл болох гэж байгаа байх" гэх нь тэр.

Би "Хүлээгээрэй! сүүлийн үед манай. . . .биш ээ танай улсад болоод байгаа бүх зүйлс Батиартын хаантай холбоотой хэрэг үү? яагаад?"

Ордны туслах тогооч эгч нэлээд санаа зовсон төрхтэй хөнгөн санаа алдаад "Авхай та мэдээгүй хэрэг үү? Эла хатан ордноос зугтаад олон жил алга болсон. Түүнийг дахиж олох мөчид тэр өөр залууд дурласан байсан. Тэр нь Батиартын хаан шүү дээ" гэв.

Хөөх тэгэхээр Эла-н хайртай хүн гэдэг нь Батиартын хаан байжээ. . . .

Миний төсөөлж байснаас ч том хэрэг бололтой.

===================

Хоол болон дулаан хувцсаа аваад Эла биш ээ тэр өөрийгөө Лаура болсон гэсэн шүү дээ. Тиймээс түүнийг хүндэтгэх ёстой байх. Лаура дээр очлоо. Хаалга дуугарах чимээгээр тэр намайг анзаарсан бололтой торных нь дэргэд очиход "Яах гэж ирсэн юм? тэгээд бүр баахан юм барьчихсан! ингэж байгаад чи Чэнд баригдах юм бол үхнэ шүү дээ" гэсээр намайг угтлаа.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [⚜️ Two Faced 🎭]Where stories live. Discover now