Волканы хаант улс. Канин ордон:
Хар дарсан бололтой шанааг нь даган нулимс урссаар тийчлэх хэдий ч сэрж чадахгүй байгаа Инбинийг харсан Кай "Инбинь! хайрт минь сэрээрэй" хэмээн нэлээд олон удаа дуудсаны дараа Инбинь яг л уснаас гарч ирж байгаа мэт гүнзгий амьсгал аван огцом босож ирлээ.
Кай нэлээд санаа зовсон байдалтай "Яасан бэ? зүгээр үү? чи минь хар дараад байх шиг санагдлаа" хэмээн асуухад
Инбиний нулимс цийлгэнэн "Энэ зүүд биш! харин ирээдүй!! бид яарахгүй бол маш их цус асгарах юм шиг байна. Гэмгүй олон амь үрэгдэх нь" гэх байж боломгүй зүйлийг хэллээ.
Кай "Юу?? хаана? хэзээ вэ? чи яг юу харсан юм?" гэж асуухад
Инбинь "Өндөр уулс, хадан цохио, ой модод харагдсан. Энэ магадгүй Таринкал байх. Тэнд маш олон гэмгүй амь үгүй болж байгаа мэдрэмж төрлөө. Хаа сайгүй цус! гол мөрөн хүртэл час улаанаар урсаж байсан. Энэ үнэхээр аймшигтай" гэв.
Кай бодол хийлэх мэт хэдэн хором чимээгүй сууна "Таринкалд цус урсаж байна гэвэл? Халдан довтлогч нь. . . ?"
КайБинь зэрэг "Лэе байх учиртай" хэмээн хэллээ.
Кай "Лэеийн эхлүүлсэн дайн байлаа ч бид оролцох ёсгүй шүү дээ. Юунаас болж юу хийж байгааг нь сайн мэдэж байхад. Тэгээд ч харьяа улсууд өөр хоорондоо жижиг маргаан үүсгэхэд Чонон сүлд оролцох ёсгүй байдаг"
Инбинь толгой сэгсрэн "Үгүй дээ, энэ яав ч жижиг маргаан биш! бас энэ дайн өнөөдрөөр дуусахгүй. Яг одоо л зогсоохгүй бол цаашдаа улам хүрээгээ тэлнэ. Энэ хоёр улсын аль нэг нь бүрэн мөхөхөөс нааш цусан гол урссаар л байх болно. Бид зогсоох ёстой Кай!" хэмээн шийдэмгий гэх чинь хариуллаа.
Кай хөнгөн санаа алдаад "Ойлголоо, хамтдаа Таринкал руу явцгаая" гэхэд
Инбинь "Үгүй дээ, чи Таринкал руу яв. Дайны нөхцөл байдал төсөөлж байгаагаас чинь ч хүнд байж мэднэ. Бас ахад хэлээд хамт оч. Хоёр сүлд бол дэлхийн энх тайвныг сахиулах ёстой бурхдын хүч. Тиймээс та хоёр зогсоох ёстой"
Кай "Чи тэгээд яах юм?"
Инбинь "Дайныг зогсоох гол түлхүүрийг авч ирнэ"
Кай "Гол түлхүүр ээ? тэр чинь юу юм?"
Инбиний хоолой бага зэрэг чичрэн "Миний эгч гэж бодож байна. Би түүнийг харсан ч хаана байгааг нь үнэхээр мэдэхгүй байна. Тэр үхэж байсан!. . . .зүрх нь бүрэн зогсох тэр мөчид энэ дайн дуусах боломжоо алдана. Тиймээс би явж эгчийгээ олох ёстой. Надад харагдсан зүйл их хачин байсан болохоор би Лусын хаанаас тусламж хүсэх ёстой гэж бодож байна. Магадгүй тэр надад туслах байх"
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [⚜️ Two Faced 🎭]
FanfictionKINGS өгүүллэгийн 6-р бүлэг эхэллээ. . .