9. Бага хатнаа болгоно

2.5K 418 54
                                    

Өглөө сэрээд нүдээ нээх төдийд над руу цоо ширтэн суугаа Чэнээс цочсондоо бараг л орилчих шахлаа.

Ухас хийн дээш өндийгөөд "Ө-Өглөөний мэнд. . . ажил байхгүй байсан юм уу?" гэж асуухад

Чэн нүдээ ч хөдөлгөсөнгүй, над руу гөлөрсөн чигтээ "Би бол хаан. Ажиллахыг хүсвэл өдөр бүр ажил бий, амрахыг хүсвэл өдөр бүр амралт" гэх ойлгомжтой хариултыг өглөө.

Тэгэхээр тэр хэргээр юу ч хийхгүй байгаа байх нь. . .

Би "Ойлголоо, нээрээ ч тийм дээ. Өглөөний цайгаа уусан уу?. . . эсвэл ганцаараа юм бодмоор байна уу? Т-Тийм ээ би гарсан нь дээр юм байна" гэж утгагүй шахам зүйл амандаа бувтнасаар дээш босох гэтэл тэр гараас татан эргээд суулгачихлаа. Үг хэлээгүй ч түүнээс асуух мэт том харах үед...

Чэн "Миний юу чамд таалагддаггүй юм? яагаад үргэлж надаас зугтдаг юм бэ?" гэж асуув.

Гэвч түүний харц ууртай гэхээс илүү зүгээр л ямар ч өгүүлэмж байхгүй байсан юм.

Хүндхэн асуултад юу гэж хариулахаа үл мэднэ. Ямар "Чи бол миний харж байсан хамгийн аймшигтай хаан" гэлтэй нь биш. . . тэгж хэлмээр байвч хааяа нэг ил гарч ирдэг зөөлөн Чэнийг өрөвддөг юм. Яг л чанга хатуу хэрцгий Чэн түүнийг сэтгэл дотроо үүрд хорьчихсон мэт.

Ийнхүү хэсэг бодолд автах үед Чэн "Тийм дээ, хариулт нь ойлгомжтой л доо. Ууртай хэрцгий болохоор минь айдаг байх" гэж хэлээд энэ удаад  харцаа надаас шилжүүлэв.

Үнэн үг тул "Тийм биш ээ" гэж түүнийг тайтгаруулах боломжгүй. Гэвч энэ чигээр хүлээн зөвшөөрөн үлдэх нь яагаад ч юм түүнийг маш их шархлуулах юм шиг санагдах хоёрдсон мэдрэмж.

Яг энэ мөчид зүрх тархи минь нэлээд хурдан ачаалах шиг. . .яах ёстой талаар шийдвэр гаргаж ядаж байгаад зүгээр л тэнэг бас галзуу үйлдэл хийчихсэн!

Хажууд суугаа Чэнийг угз татан өвөр дээрээ хэвтүүлэх мөчид тэр хүртэл нэлээд цочирдсон бололтой над руу том харлаа. Би ч өөрийн бодлогогүй үйлдэлдээ цочирдон би биш тэр ийм үйлдэл хийсэн мэт л байдгаараа том харна.

Яг энэ байдал хэдэн хором үргэлжилсэн байх. Гэтэл итгэмээргүй гэмээр зөөлөн инээмсэглэл түүний нүүрэнд тодроод "Татаж хэвтүүлсэн хүн нь чи биз дээ? яагаад ингэтлээ их гайхаад хараад байгаа юм?" гэж асуув.

Би бүр манарч орхисон байх "Мэдэхгүй" гэсээр толгой сэгсрэх мөчид

Чэн нөгөө л дөлгөөн инээмсэглэлээ тодруулсаар нүд рүү минь ширтэн "Тайвшир даа, бие минь өргөсгүй болохоор чамайг лав хатгахгүй байх.Надад тухтай байна" гэж хэлээд хацрыг минь зөөлөн илбэснээ нүдээ анин хэвтэв.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [⚜️ Two Faced 🎭]Where stories live. Discover now