14. Чамайг үзэн ядаж байна!

2.7K 434 134
                                    

Хоолой минь боогдож ухаан бараг л балартаж ирэв. Түүн рүү харж байгаа ч тэр хол байгаа мэт нүд бүрэлзэж, чихэнд сонсогдож байсан шувуудын жиргээ алс хол эсвэл битүү зүйл рүү орсон мэт л хачин хол болчихлоо.

Түүн рүү ширтэх нүд минь аажмаар анилдах мөчид тэр багалзуурдсан гараа өөр рүүгээ татан намайг энгэртээ тэвэрлээ.

Саяхныг хүртэл хүчтэй боолгосноосоо болсон уу амьсгал сайн авч бодохгүй бачуурахдаа яг л уснаас гарахаас зүтгэж байгаа мэт түүний мөрөн дээр даран дээш тэмүүлсээр гүнзгий амьсгал авах гэж хичээж байгаад түүний дээрээс дараад уначихлаа.

Амьсгал минь хэвийн болсон ч айдас минь хэвээр байсан тул түүн рүү харж чадахгүй дээш босох гэж оролдох мөчид Чэн гараас минь татан дахин дээрээсээ хэвтүүлчихлээ.

Бидний нүүр маш ойрхон, бидний зүрх хоёр биедээ мэдрэгдэх хэмжээнд хүчтэй цохилж байв. Гэвч энэ айдас эсвэл эргэлзээндээ ийнхүү цохилж байгаа байх хэмээн би бодно.

Саяхан алуулах шахсан болохоор ч тэр үү хоолой зангиран, гомдох сэтгэл төрөөд түүний өөдөөс хариу хэлсэнгүй.

Чэн ч бас над руу юу ч хэлэхгүйгээр цоо ширтэж байснаа гэнэт дээш өндийн уруул дээр минь үнсчихлээ.

Энэ мөчид уур хүрсэн болохоор түүнийг өөрөөсөө хүчтэй түлхэв. Алах гээд байсан хүн нь энэ биш гэж үү? гэтэл одоо үнсэнэ гэнэ ээ? ийм эрх түүнд байхгүй!

Түүнийг өөрөөсөө түлхэх намайг бэлхүүсээр минь гараа оруулан улам чанга тэвэрсэн хэдий ч бас л юу ч хэлсэнгүй өөдөөс ширтэнэ.

Би "Босмоор байна! бас-" гэтэл

Чэн "Би чамайг үзэн ядаж байна! чи яг одоо өрөөндөө оч. Ордонд чөлөөтэй байж болно гэсэн зөвшөөрлөө цуцаллаа. Дахиж Эла дээр очиж байгаад баригдах юм бол чамайг жинхэнээсээ алчихна шүү!" гэж хэлээд намайг хажуу тийш унагаад өөрөө босчихлоо.

Яагаад ч юм уурлах, гомдох мэдрэмж төрөн хоолой зангирсаар "Тэгж л их алахыг хүсээд байгаа юм бол одоо алаач чи!! муу хулчгар амьтан" гэж орилохдоо гарт ойр байсан чулууг аваад шидтэл түүний толгойг цохичихлоо.

Шидсэн хойно оо л ухаан орох шиг. Учир нь тэр чулуу тийм ч жижиг байгаагүй юм.

Чэн алхаж байсан газартаа зогссон ч эргэж харсангүй. Чулуугаар цохиулсан хэсэгтээ гараараа дарж үзэн гараа авах үед түүний гар нь цус болсон байгааг харлаа.  Гэвч тэр уурласангүй, түүний санаа алдах чимээ нэлээд тод сонсогдоод "Чи уурласан байна. Өөрийгөө тайвшруулж өрөөндөө очиж амар даа. Өдрийн хоолоо өрөөндөө идчих. Чиний дуртай хоолыг явуулъя" гэж хэлээд цааш алхчихлаа.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [⚜️ Two Faced 🎭]Where stories live. Discover now