11. Лаура

2.6K 442 46
                                    

Зүгээр л шоконд орж, бас маш их айсандаа зүрх минь цээжээ түрээд гараад ирэх нь үү? гэлтэй хүчтэй цохилсоор. Гар хөл минь бага зэрэг чичрэн зугтмаар ч юм шиг. . .

Эсвэл энэ бүсгүйд тусалмаар ч юм шиг. Хэвийн болох хүртлээ нэлээд удаан тэнд зогслоо. Бүсгүй ч яг л хөшөө мэт алсыг ширтэн суусан хэвээр.

Эцэст нь эрүүл ухаан минь арай дээр орсон тул түүнд жаахан ч болов тусалмаар санагдав. Тэр үнэхээр хүнд бэртсэн бас ийм аймшигтай өрөөнд ганцаараа байгаа нь сэтгэлийг минь ихэд эмзэглүүлж байв.

Түүнд тусалчих юм бол ямар үр дагавар намайг хүлээж байгаа талаар ч тооцоолсонгүй.

Шувууны тор шиг харагдах том торны хаалгыг цоожилсон цоож өмнө нь огт харж байгаагүй үнэхээр хачин хийцтэй байх бөгөөд гараа хүргэх төдийд цахилгаан цахих шиг л болно.

Гэхдээ л үүнийг тайлах хэрэгтэй. . .

Ийн бодох зуураа өөрийн ойн шидтэний хүчийг ашиглах гэж хичээнэ. Гэвч ганц ургамал ч байхгүй энэ том танхимд дээрээс нь Чэний зүүж өгсөн хүзүүвчтэй байхад хүч минь тийм ч сайн гарч чадахгүй байлаа.

Цоож тайлдаг мөлхөө ургамал ургуулах гэж хичээгээд үнэхээр чадсангүй. Бухимдсандаа нүдэнд нулимс цийлгэнэж эхлэхэд "Хүч минь болдоггүй ээ, би үүнийг эвдэж болох зүйл хайгаад ирье. Чамд. . . .чамд төмөр биш гэхдээ амархан хугарахааргүй зүйл байна уу?" гэж асуух боловч яг л өөртэйгөө яриад байгаа мэт тэр бүр огт тоосонгүй.

Арга ядан цааш яваад танхимын нөгөө талаас нэлээд том чулуу олж ирэн цоожийг нүдэж эхэллээ. Нэлээд чанга чимээ гарах боловч газар доорх энэ том танхимаас цааш хүнд бараг сонсогдохгүй биз.

Байдаг хүчээ дайчлан нүдэж байтал "Надтай ижил болохыг хүсээ юу?" хэмээн анх удаа тэр үг хэллээ.

Цочсондоо барьж байсан чулуугаа газарт унагаачихлаа.

"Ю-Юу? юу гэсэн үг вэ?" гэж асуухад

Бүсгүй алгуурхан толгойгоо эргүүлэн над руу хараад "Чэн чамайг энд байгааг чинь мэдэж байгаа юу? хэрвээ мэдэх юм бол чи яг энд дахиад нэг торонд амьдралын сүүлийн өдрүүдээ өнгөрөөнө гэж хэлмээр байна" гэж хэлэхдээ үл ялиг инээмсэглэв.

Гэвч түүний харц аль хэдийн амьдралд буугаад өгсөн бололтой ямар ч гал цоггүй үхмэл харц байсан юм.

Яг л "Энд суусаар үхнэ дээ" гэж байгаа мэт.

Би "Ч-Чэнийг мэддэг хэрэг үү? Чи үнэхээр Эла юм уу? эсвэл. . . эсвэл Эла болгох гэж хичээсэн нэг золиос нь юм уу?" гэж асуухад

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [⚜️ Two Faced 🎭]Where stories live. Discover now