Дэндүү итгэмээргүй зүйл болсон болоод ч тэр үү Лэе хөдөлж чадахгүй гацсан хэвээр зогсох бөгөөд Лаура ч дахин ийм жаргалтай мөч ирнэ гэж огт бодоогүй байсан бололтой асгартлаа уйлан Лэеийн хүзүүгээр тэвэрсээр зогсоно.
Энэ байдал дахин хэсэг хугацаанд үргэлжлээд тэд одоо л жинхэнэ гэдэгт итгэх шиг хоёр биеэсээ холдон өөд өөдөөсөө харлаа.
Лэеийн нулимс дахин цийлгэнээд "Лаура, чи минь амьд байна" гэсээр хоолой нь зангиран хацрыг нь илбэхэд
Лаура нулимс нь урссан чигтээ нүүр дүүрэн инээмсэглээд "Чи өөрөө амьд байна. Би чамайг ариун сүмд үхсэн байх гэж айж байлаа. Чамайгаа амьд байгаасай гэж залбирч байснаас биш дахин ингээд уулзах юм гэж бодож байсангүй"
Лэе "Би. . .. . би чамайг маш их санасан. Дэндүү их санасан болохоор галзуурах шахаж байлаа. Чиний байхгүй миний амьдрал юу ч биш байсан. Чамтайгаа л дахин уулзана гэвэл би юу ч хийхээс буцахгүй хэмжээнд байлаа" гэж хэлэхэд түүний хацрыг даган нулимс урслаа.
Лаура нулимсыг нь арчин зөөлөн инээмсэглээд "Би ч бас. . .Чамайгаа дэндүү их саналаа. Би чамд маш их хайртай" гэж шивнэх шахан хэлэхэд
Лэе одоо л инээмсэглэх тэнхэлтэй болсон мэт нүүрэнд нь аажмаар инээмсэглэл тодрон "Дахиж чамайг хэнд ч өгөхгүй болохоор дэргэдээс минь холдож болохгүй шүү. Чамайг гэсэн хайр минь багтаж ядан дүрэлзэж байгаа болохоор энэ их хайрыг яаж хүртэх вэ гэдэгтээ л анхаар. Дахиж алхам ч холдмооргүй байна. Чамдаа дэндүү их хайртай болохоор" гэж хэлээд дахин уруул дээр нь үнслээ.
=================
Айшагын талаас:
Лэе Лаура хоёрын сэтгэл хөдөлгөм уулзалтыг харан зогсохдоо зүрх сэтгэл минь уяран нулимс цийлгэнэж байв. Энэ их аз жаргалыг би таслах шийдвэр гаргаж байсандаа харамсах шиг.
Тэдэн рүү ширтэн зогсож байтал "Бусдын өмнөөс уйлаад байгаа хэрэг үү?" гэх асуултаар Чэн рүү анхаарлаа хандууллаа.
Чэн нөгөө л нэг муухай ааштай хачин төрхөө гаргасаар "Бүгдээрээ их сайхан байх шив" хэмээн амандаа бувтнана.
Энэ үед би түүнийг тэврэн авлаа. Чэн нэлээд цочсон бололтой "Я-Яагаад байгаа юм? түрүүний хэлсэн үгс бол. . . .тэд бол бүгд худал! зүгээр л чамайг үхчихлээ гээд айж байсан болохоор амьд эргээд ирэхээр чинь сандраад л тэгээд хэлчихсэн юм" гэсээр намайг өөрөөсөө түлхэх гээд байгаа бололтой гар нь зөөлөн хүрнэ.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [⚜️ Two Faced 🎭]
FanfictionKINGS өгүүллэгийн 6-р бүлэг эхэллээ. . .