Элаг явуулсны дараах хоёр хоногт Чэн нэг л дуу муутай ганцаардмал байдалтай байсан юм. Түүнийг Элад ямар их хайртай байсныг нь хангалттай ихээр мэдэрсэн хэрнээ л тэднийг тус тусын замаа хөөсөнд нь баярлах шиг.
Хүн ч муухай юм даа. Цаг үргэлж хувиа хичээж байдаг.
Түүнтэй эргэн уулзсандаа баяртай байсан ч түүний сэтгэлийн гүнд байдаг шарх одоо л ил гарч ирсэн болохоор хэрхэн харьцах учраа олохгүй чимээгүйхэн ажигласаар.
Өнөөдөр өглөө ч бас тэр чимээгүйхэн бодолд дарагдсан хэвээр.
Энэ бүхэн надад эргэлзээ төрүүлдэг. Би энд үлдэх ёстой юу? үгүй юу гэдэг дээр. . . .
Юм хэлсэнгүй түүний өөдөөс харан хэвтэх үед цонх руу ширтэж байсан түүний харц үл ялиг доошлон над руу харлаа.
Би "Өглөөний мэнд" гэхэд
Чэн юу ч хэлсэнгүй зүгээр л над руу ширтсээр байв.
"Чэн?" гэхэд тэр мөн л адил хариу хэлсэнгүй.
Юу хийхээ мэдэхгүй байгаа болохоор бачуурсандаа нулимс цийлгэнэн дээш бослоо.
"Хайртай хүнийг чинь явуулсанд уучлаарай" гэж хэлээд орноос босох гэтэл тэр намайг татан дэргэдээ хэвтүүллээ.
Яагаад ийм олон ааш гаргаад байгаагаа мэдэхгүй ч хоолой зангиран түүнд уурласаар гараа татаж аван "Би явлаа!" гэж хэлэхэд
"Чамд хайртай" гэх Чэний үг намайг хөшсөн мэт л зогсоож орхилоо.
Гайхсандаа аажуухан түүн рүү хараад "Юу гэсэн үг юм?" гэх утгагүй шахам асуултыг тавихад.
Чэн бэлхүүсээр минь гараа ороон, гэдэс дээр минь дэрлээд "Хайртай. . . .чамд жинхэнээсээ хайртай болчихсон юм шиг байна" гэх нь тэр.
Яг л намайг хааш нь ч явуулахгүй гэж байгаа мэт чангаас чанга тэвэрсэн байгаа түүнийг өөрөөсөө түлхэж үл чадна.
"Чэн?" гэж сулхан хэлэхэд
Тэр тэврэлтээ бага зэрэг хөндийрүүлэн дээш өндийгөөд намайг хойш хэвтүүлэн дээрээс хэвтлээ.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [⚜️ Two Faced 🎭]
FanfictionKINGS өгүүллэгийн 6-р бүлэг эхэллээ. . .